БНСУ-ын санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн явцын шалгалт амжилттай боллоо

2018 оны 12 сарын 07

БНСУ-ын санхүүжилтээр “Монгол орны байгалийн гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, эртнээс сэрэмжлүүлэх цаг уурын ажиглалтын автомат станцын сүлжээ байгуулах” төсөл 2017-2019 онд хэрэгжиж байна.

Уг төслийн үйл ажиллагааны явцтай танилцах, 2018 онд суурилуулсан станцуудын үйл ажиллагааг шалгах зорилгоор төслийг хэрэгжүүлэгч БНСУ-ын Цаг уурын газар, Цаг уурын хүрээлэн,төслийн гүйцэтгэгч болох NOAA болон Жинян компаниас 6 хүний бүрэлдэхүүнтэй баг 2018 оны 12 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд Булган аймгийн Хангал, Бугат, Сайхан, Орхон болон Хишиг-Өндөр сумдад ажиллалаа. 

Шалгалтаар цаг уурын автомат станцуудын суурилуулалтын ажил стандартын дагуу зөв хийгдсэн мөн үйл ажиллагаа нь чанарын шаардлага хангаж байна гэж дүгнэлээ. Энэ жил төслийн хүрээнд Архангай, Булган, Төв аймгийн 21 сумд цаг уурын автомат станц суурилуулжээ. 

Уг төслийн хүрээнд 2017-2018 онд Улаанбаатар хот болон Төв, Булган, Архангай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн 32 цаг уурын өртөө, харуулуудад цаг уурын ажиглалтын авмомат системийг суурилуулсан бөгөөд 2019 онд төслийн 3-р шатны хүрээнд 32 автомат станцын мэдээллийг хүлээн авах сервер суурилуулж програм хангамжийг суулгах ажлууд хийгдэнэ.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/