Уур амьсгалын мониторинг, эрэлт хэрэгцээ, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, боломж сэдэвт семинар боллоо

2018 оны 11 сарын 27

Уур амьсгалын мониторинг, эрэлт хэрэгцээ, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, боломж сэдэвт семинар өнөөдөр Цаг уур, орчны шинжилгээний газрын Хурлын танхимд боллоо.  

Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулах Монгол улсын хувь нэмрийн хүрээнд Монгол улсын Засгийн газраас шинжлэх ухаан технологийн хөгжлийн бодлого, шинэчлэлийн олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Мөн Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгож, үр дүнд суурилсан санхүүжилтийн системийг нэвтрүүлж, мэдлэгт суурилсан инноваци, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлээд байна.

Дэлхийн болон Монгол улсын хөгжлийн бодлогын дээрх зорилтуудтай уялдуулан Цаг уур, орчны шинжилгээний газар нь 2018 оныг салбарын үйл ажиллагаа, мэдээлэл үйлчилгээ, технологийн шинэчлэлийн жил болгох зорилт тавин бүтээлч ажилласнаар чамгүй үр дүн гаргаж, шинэ санаа, шинэ техологийг хөгжүүлэн боловсруулж, туршин баталгаажуулж, өдөр тутмын шуурхай ажиллагаа, мэдээлэл үйлчилгээнд нэвтрүүлээд байна.

Тухайлбал, 2017 онд ДЦУБ-ын Сайн дурын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Цаг уурын мэдээлэл цуглуулах, боловсруулах, дамжуулах холбооны үндсэн системийг сайжруулах шийдэл” төслийг хэрэгжүүлж тус газрын харъяа УЦУСМХ-гийн Цаг уурын холбоо, мэдээллийн хэлтэст цаг уурын мэдээлэл цуглуулах, боловсруулах, дамжуулах холбооны үндсэн системийг шинэчлэн ажиллуулж байна.

НҮБ-ын Ази-Номхон Далайн орнуудын Цэвэр агаарын Түншлэлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээгээр Агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээний төслийг хэрэгжүүлж байна. Төслийн үр дүнд агаарын бохирдлын хүний эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний  шинэ аргачлалыг нэвтрүүлэхээс гадна НҮБ-ын Байгаль Орчны Газрын нэгдсэн онлайн мэдээлийн санг агаарын чанарын мэдээллээр тогтмол баяжуулж, олон улсын сүлжээний мэдээлэл солилцоог хангах болно.

Өнөөдөр ЦУОШГ нь НҮБ, ДЦУБ, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлж, оролцоогоо нэмэгдүүлж,, олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсээр ирлээ.

Иймээс НҮБ, ДЦУБ, тэдгээрийн төрөлжсөн байгууллагууд болон бусад олон улсын байгууллагын тусламж, дэмжлэгийн хүрээнд өндөр технологийн болон хүний нөөцийн чадавхийг бэхжүүлж, шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг үйл ажиллагаандаа үр ашигтай нэвтрүүлж ажиллах нь өнөөгийн эдийн засгийн нөхцөлд нэн чухал хөшүүрэг болж байна.

Монгол улсын Ус цаг уур, орчны шинжилгээний салбарын технологийн шинэчлэлийн жилийн бүтээлч ажлын үр дүнд бий болсон шинэ санаачлага, шинэ бүтээл, шинэ үр дүн нь бидний өмнө хүлээгдэж буй олон асуудлыг эдийн засаг, технологийн оновчтой түвшинд шийдвэрлэх болно.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/