Аймаг, нийслэлийн Хөдөө аж ахуйн цаг уурын инженерүүдийн сургалт боллоо

2018 оны 11 сарын 05

Аймаг, нийслэлийн Хөдөө аж ахуйн цаг уурын инженерүүдийн нэгдсэн семинарыг 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд “Хөдөө аж ахуйн цаг уурын ажиглалтын технологи мөрдөлтийг хангаж, мэдээлэл үйлчилгээний ажлыг өргөжүүлэх нь” сэдвийн дор амжилттай зохион байгууллаа. Семинарын нээлтэд ЦУОШГ-ын УСУАҮХ-ийн дарга Д.Уламбаяр, ахлах мэргэжилтэн Д.Батдорж нар оролцлоо.

ДЦУБ-аас уур амьсгалын үйлчилгээг 1) хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, 2) гамшгийн эрсдэлийг бууруулах, 3) эрчим хүч, 4) хүний эрүүл мэнд, 5) усны салбарт хандуулан ажиллахыг зөвлөмж болгосны дээр ХАА-н үйлдвэрлэл түүний дотор бэлчээрийн МАА эрхэлдэг манай орны хувьд хөдөө аж ахуйн цаг уурын мэдээлэл үйлчилгээний ажлыг өргөжүүлэх, боловсронгуй болгох асуудал цаг ямагт тулгарч байдаг юм.

Энэ удаагийн семинарын үеэр улсын сүлжээн дэх хөдөө аж ахуйн цаг уурын ажлын чанар байдал, цаашид анхаарах зүйлс болон аймаг орон нутагт хөдөө аж ахуйн цаг уурын мэдээлэл үйлчилгээний ажлыг ойлгуулах, үр өгөөжийг дээшлүүлэх, хэрэглэгчдэд мэдээллийг түгээж, ашитглуулах тал дээр анхаарч хэлэлцсэн байна.

Семинарын үеэр бэлчээрийн мониторингийн улсын сүлжээнд нийт 74 фото зургийн аппаратыг хуваарилж, хүлээлгэн өглөө.

Форум, семинарт оролцох нийт ажилтнуудын зардал болон зургийн аппарат нийлүүлэх бүх зардлыг УЦУОСМХ болон Ногоон алт-Малын эрүүл мэнд төслийн хамтын ажиллагааны хүрээнд тус төслөөс санхүүжүүлсэн байна.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/