Агаарын бохирдлын эх үүсвэр нь юу вэ?

2018 оны 11 сарын 05

Агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтыг 2030 он гэхэд 2 дахин бууруулах эрмэлзэлтэй ДЦУБ нэгдлээ.  ДЭМБ-ын зохион байгуулсан “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” сэдэвт бага хурлын үеэр агаарын чанар, бохирдлын ажиглалт, түүнийг урьдчилан мэдээлэх тал дээр эрүүл мэндийн салбартай илүү нягт холбоотой ажиллахаа ч амаллаа. Агаарын бохирдлын улмаас жил бүр 7 сая хүн амиа алдаж, 10 хүн тутмын 9 нь бохир агаараар амьсгалж байна.

"Агаарын чанарыг сайжруулах болон уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах нь дэлхийн нийтийн өмнө тулгамдсан нэн тэргүүний 2 асуудал юм. Бид хоёулангаас нь ангижрах болно" гэж ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Тааллас уг хурлын үеэр хэлсэн.

“Агаарын бохирдол ба эрүүл мэнд сэдэвт хурал 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Женевт болсон ба ДЦУБ энэхүү хурлыг ДЭМБ-тай энэ жил анх удаагаа хамтран зохион байгуулсан билээ.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/