Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа аймаг, хотын УЦУОШТ-ийн дарга нарын семинар боллоо

2018 оны 11 сарын 01

ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин, Дэд дарга Б.Баттулга болон хэлтсийн дарга нар, холбогдох мэргэжилтнүүд, аймаг, хотын УЦУОШТ-ийн дарга оролцсон семинар өнөөдөр Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд боллоо. Семинараар Төрийн албаны шинэчлэл, “Хариуцлагын жил”, УЦУОШТ-үүдийн орон тоо, бүтцийн талаар ЦУОШГ-ын Захиргаа, аудитын хэлтсийн дарга Н.Галцог, “Ус, цаг уур, орчны ажиглалтын мэдээ дамжуулах, хяналт тавих систем”-ийн танилцуулга, “Ус, цаг уур, орчны ажиглалтын мэдээ дамжуулах, хяналт тавих систем”-ийн 10 дугаар сарын мэдээ дамжуулалтын тайлан, “Ус, цаг уур, орчны ажиглалтын мэдээ дамжуулах, хяналт тавих систем” дэх аймаг, хотын УЦУОШТ-ийн эрх, үүрэг, “Ус, цаг уур, орчны ажиглалтын мэдээ дамжуулах, хяналт тавих систем”-ээр мэдээ дамжуулахад гарч буй алдаа дутагдлууд, шийдвэрлэх асуудлууд сэдвээр УЦУОСМХ-ийн Системийн хөгжүүлэгч А.Батболд, “Урьдчилан мэдээлэх үйл ажиллагаан дахь техник, технологийн зарим өөрчлөлт, шинэчлэл”  сэдвээр Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал, “Ус, цаг уур, орчны ажиглалтын мэдээ дамжуулах, хяналт тавих систем”-ийн танилцуулга Мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Ш.Хадбаатар нар илтгэл тавьлаа. Төгсгөлд нь семинарт оролцогчид дээрх сэвдүүдтэй холбоотой болон салбарын тулгамдсан асуудлаар асуулт хариулт өрнүүлж, санал бодлоо солилцлоо.

 

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/