Цаг уур, орчны шинжилгээний газарт Тайланд улсын “Хааны бороо” төслийн баг ажиллалаа

2018 оны 09 сарын 17

Өнгөрсөн 5 дугаар сард Монгол улсын Цаг уур, орчны шинжилгээний газрын төлөөлөгчид Тайланд улсын Цог Жавхлант Хаан Пумибол Адульядежийн санаачилсан “Хааны бороо” төсөлтэй танилцах айлчлал хийж, төслийн бүтээн байгуулалт, тэдний ажлын туршлага үйл ажиллагаатай танилцсан билээ.

Энэ үеэр хоёр тал хамтран ажиллах боломжийн талаар судалгааны ажлыг хийж “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулж, уг төслийг Монгол улсад хэрэгжүүлэх арга замыг тохиролцохоор шийдвэрлэсний дагуу өнгөрсөн 7 хоногт Хааны Бороо, Хөдөө аж ахуйн нисэх хүчний газрын дарга болон бусад холбогдох мэргэжилнүүд Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа.

 Дэлхийн уур амьсгалын дулаарлын нөлөөгөөр манай оронд хуурайших, цөлжих процесс эрчимтэй явагдаж байгаа бөгөөд уулархаг нутаг, томоохон голын хөндий  нутгаар жилдээ  250-390мм тунадас ордог бол тал хээрийн нутгаар 180-280мм орчим, говийн нутгаар хамгийн бага  жилдээ 70-150мм тунадас ордог. Алтайн өвөр говь болон өмнөд хил орчмоор 40-60мм түүнээс ч бага  хур тунадас орох тохиолдол  байдаг.

Манай улсын хувьд Газар тариалангийн болон хуурайшилт, ойн түймэртэй бүс нутагт зориудаар хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг 1996 оноос эхлэн явуулж өнөөдрийн байдлаар явуулын радарын станц 7, хөдөлгөөнт экспедиц 42, реагент ноцоох зуух 38 ажиллаж байна.

Уулзалтын үр дүнд хоёр тал “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулахаар тохиролцлоо. Энэ төсөл Монголд хэрэгжснээр байгалийн гамшиг, ган гачиг буурах, хур тунадасны хэмжээ нэмэгдэх болно гэж үзэж байна.

   

 

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/