Өнгөрсөн шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр -1..-10 градус хүрч цочир хүйтэрлээ

2018 оны 09 сарын 14

Өнгөрсөн хоногт  Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн ихэнх нутаг, Архангай, Хэнтий, Дорноговийн өмнөд, Булган, Сэлэнгэ, Дорнодын хойд хэсгээр 0,0-18,1мм бороо, уулархаг нутгаар нойтон цас орсноос хамгийн их нь Өвөрхангайн Богдод 18,1 мм бороо, нойтон цас, Өмнөговийн Сайханд 14,0мм, Мандал-овоод 10,0мм, Даланзадгадад 7,0мм, Дундговийн Дэлгэрхангайд 11,0мм,  Дэлгэр-хулдад 6,0мм бороо орсон байна. 

Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгаар 2-10 градусаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Сэлэнгийн саваар +1...+10 градус, говь талын нутгаар дулаарч Алтайн өвөр говь болон говь, зүүн аймгуудын нутгаар +21... +27 градус, бусад нутгаар  +13...+20 градус дулаан байв.

Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Сэлэнгийн саваар -3...-10 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +10... +15 градус, бусад нутгаар  +1...+9 градус дулаан хонож, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр -1..-10 градус хүрч цочир хүйтэрсэн  байна.

Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 14-17 метр хүрч ширүүссэн байна.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах