ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ИХЭНХ НУТГААР АГААРЫН ТЕМПЕРАТУР 1-10 ГРАДУСААР СЭРҮҮСЛЭЭ

2018 оны 09 сарын 10

Тунадас: 03-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 04, 05-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 06-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, 07-нд зүүн аймгуудыг нутгийн зүүн хэсэг, 08-нд зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 09-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-72,0 мм бороо, нойтон цас орсноос хамгийн их нь Хэнтий Дэлгэрхаанд 72,0мм, Нийслэлийн Өлзийтөд 38,0мм, Амгаланд 31,0мм, Улаанбаатарт 29,3мм, Тэрэлжэд 27,4мм, Буянт-Ухаад 25,3 мм, Булганы Орхонд 30,5мм, Сайханд 30,0мм, Баяннуурт 29,0мм, Хөвсгөлийн Хатгалд 35,0мм, Төв аймгийн Зуунмодод 35,0мм, Угтаалд 31,0мм, Өндөрширээтэд 28,0мм, Алтанбулагт 26,0мм бороо, нойтон цас орсон байна.
Агаарын хамгийн их температур: 3,7,8-нд ихэнх нутгаар, 4-нд говь, талын нутгаар, 5-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн зүүн хагаст 1-8 градусаар дулаарч. Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар +25...+31 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл,Хэнтийн уулархаг нутгаар +16..+23 градус, бусад нутгаар +19...+24 градус байв.
Агаарын хамгийн бага температур: 5,6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн төв хэсгээр, 8-нд зүүн аймгуудын нутгаар 1-10 градусаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Халх гол орчмоор -7... 0 градус, Алтай өвөр говь болон говийн бүс нутгаар +5...+10 градус, бусад нутгаар +1...+7 градус байв. 
Cалхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 24-26 м/с хүрч ширүүсч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна .

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/