ДЦУБ-ын Ази-Номхон далайн орнуудын бүсийн төв Сингапурт байгуулагдлаа

2018 оны 09 сарын 07

ДЦУБ-ын Ази-Номхон далайн бүсийн шинэ төв Сингапурт үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Бүсийн төвийг байгуулж байгаа зорилго нь байгалийн гамшиг тэр дундаа цаг агаарын онц аюултай үзэгдэл, агаарын бохирдлын эрсдлийн зохицуулалтыг сайжруулах, агаар болон далайн тээвэр зэрэг эрчимтэй хөгжиж буй эдийн засгийн салбаруудад цаг агаарын мэдээг бэхжүүлэхэд чиглэгдэнэ.

Улмаар бүс нутгийн хамтын ажиллагаа, зохицуулалтыг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг дэмжих, гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход зэрэгт дэмжлэг үзүүлэх болно гэж үзэж байгаа аж.

Ази, Номхон далайн бүс нутгийн олон улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нөлөөг мэдэрч байна. Тухайлбал, халуун орны давалгаа, халуун орны хүчтэй шуурга, далайн түвшний нэмэгдснээс үүдэлтэй далайн эргийн үер, хүнс, эрүүл мэнд, усны аюулгүй байдалд заналхийлж буй далайн эргийн үерийн аюулыг мэдэрч байна. Тэд мөн байгалийн Эль Нино, Ла Нина үзэгдлүүдэд ихээхэн өртдөг хийгээд агаарын бохирдол, хил дамнасан манан, хүрээлэн буй орчны доройтол, усны асуудал зэрэг байгаль орчны олон сорилтуудтай тулгарч байна.

Сингапур нь газарзүйн байрлалын хувьд ДЦУБ-ын Ази, Номхон далайн гишүүн орнуудын харьцангуй төвд байрлалтайн дээр, нислэгийн холболт, орчин үеийн мэдээлэл технологийн дэд бүтэц хөгжсөн улс гэдгээр нь ийнхүү сонгож Бүсийн төвөө байршуулжээ.

Шинээр үйл ажиллагаагаа эхэлсэн энэхүү бүсийн төв 10-р сард Тонгад болох Ази-Номхон далайн орнуудын бүсийн холбооны 4-р чуулганыг зохион байгуулах ажилд  бэлтгэж эхэлжээ.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/