Говийн бүс нутгаар салхи секундэд 14-24 метр хүрч ширүүслээ

2018 оны 09 сарын 06

Өнгөрсөн шөнө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -0...-8 градус хүрч цочир хүйтэрлээ. Бусад нутгаар өмнөх шөнөөс  1-8 градусаар сэрүүсч +4...+10 градус дулаан хоножээ.

Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн ихэнхи нутаг, Завханы зүүн, Өвөрхангай, Дундговийн хойд, Дорнодын баруун хэсгээр 0,1-72,0 мм бороо орсоноос хамгийн их нь  Булганы өмнөд, Хэнтийн баруун хэсэг Төв аймгийн ихэнх нутгаар 21,0-72,0 мм бороо, хур тунадас орсон байна.

Түүнчлэн ихэнх нутгаар салхи секундэд 7-12 метр, говийн бүс нутгаар секундэд 14-24 метр хүрч ширүүсэв.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах