БНСУ-ын Төрийн жинхэнэ албан хаагчид ЦУОШГ-т зочлов

2018 оны 09 сарын 05

БНСУ-ын Төрийн жинхэнэ албан хаагчдад зориулсан Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээ мэдээллийн тухай танилцуулга семинари өчигдөр ЦУОШГ-т болж өнгөрлөө. Танилцуулга семинарыг БОАЖЯамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн А.Цээпил, ЦУОШГазрын Орчны шинжилгээний  хэлтсийн мэргэжилтэн Д.Өнөрбат, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын ахлах мэргэжилтэн О.Алтангэрэл, БОХЗТЛабораторын Агаарын хэсгийн ахлах инженер Б.Бархасрагчаа нар хамран зохион байгуулав.

Энэ үеэр Улаанбаатар хотын Агаарын чанарын талаархи хууль тогтоомж, эрх зүйн орчин, Агаарын чанарын хяналт шинжилгээ, мэдээ мэдээлэл, Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны талаархи авах арга хэмжээ зэрэг сэдвүүдээр холбогдох мэргэжилтнүүд илтгэл тавьлаа.

Түүнчлэн БНСУ-ын Төрийн албан хаагчид Улаанбаатар хотын агаарын чанарын УБ-4 харуул дээр очиж агаарын чанарын хяналт шинжилгээний ажилтай танилцав.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах