Хөвсгөлийн уулархаг нутгаар -6 градус хүйтэн хонов

2018 оны 09 сарын 05

Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Архангай, Сэлэнгэ, Төв аймаг, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатарын нутаг, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр 0,0-31,0 мм бороо орсноос хамгийн их нь Хөвсгөлийн Хатгалд 31,0мм, Чандмань-Өндөрт 20,0мм, Булганы Орхонд 30,0мм, Сайханд 28,0мм, Гурванбулагт 19,0мм, Төв аймгийн Угтаалд 27,0мм, Алтанбулагт 20,0мм бороо орсон байна.

 Нутгийн баруун хагаст өмнөх өдрөөсөө сэрүүсч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +7...+12  градус,  Алтайн өвөр говь болон, говийн бүс нутгаар +23...+28 градус, бусад нутгаар +16...+21 градус байв. 

Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -6...+1 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар +12...+17 градус, бусад нутгаар +4...+11 градус хонов.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөртөө 5.0 мм, өнгөрсөн шөнө 1.0 мм бороо орсон байна. Салхи секундэд 17-19 метр, зарим үед түр зуур секундэд 24-26 метр хүрч ширүүсэв. Температур өдөртөө +21...+23 градус, шөнөдөө +8...+10 градус байв.

 

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах