Цочир хүйтрэл гэж юу вэ?

2018 оны 09 сарын 05

Жилийн дулаан улиралд буюу \агаарын температур эерэг утгатай байх їед\ агаарт \2 м-ын тївшинд\ эсвэл хєрсний гадарга дээр температур 00 буюу тїїнээс бага \хасах утгатай\ болж буурахыг цочир хїйтрэл гэнэ.

Цочир хїйтрэлийг “хяруу унах”, “хяруунд тариа цохиулах”, “гэнэтийн хїйтрэл” гэх мэтээр ярих, бичих нь бий. Хїйтэн агаар \00-аас бага температуртай\ тухайн газар нутагт шилжиж ирэх \хїйтэн агаарын цємрєл\, эсвэл газрын гадарга цацрагийн замаар дулаанаа их хэмжээгээр туяаруулан алдаж хєрєх зэрэг шалтгаанаас цочир хїйтрэл болох нєхцєл бїрддэг байна.

Манай орны уулархаг нутгаар намар цочир хїйтрэл эрт эхэлнэ .Манай орны далайн тївшнээс 2000 м буюу тїїнээс дээш єндєр єргєгдсєн уулст намрын цочир хїйтрэл 8 дугаар сарын 20-ноос эрт эхэлнэ. Харин 1000м-ээс дээших нутагт 8 дугаар сарын 20-ноос 9 дїгээр сарын 1-ний хооронд, Орхон-Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бїсэд 9 дїгээр сарын 1-10-ны хооронд, хээрийн бїсийн хойд талын нутгаар 9 дїгээр сарын 10-20-ны хооронд, хээрийн бїсийн урд хэсэг, говийн нутагт 9 дїгээр сарын 20-ноос хожуу хугацаанд цочир хїйтэрч эхэлнэ. Манай орны уулархаг нутгаар \Улаанбаатар\ намар цочир хїйтрэл 9 дїгээр сарын 8-наас эрт ажиглагдах магадлал 95% байна.

Цочир хүйтрэл үр тарианы ургамал, өсөлт хөгжилтөд хэрхэн нөлөөлдөг вэ?

Зусах їр тарианы ургамал, єсєлт хєгжилтийнхєє эхний їе шатанд цочир хїйтрэлийг сайн тэсвэрлэх \-80 хїртэл\ боловч гол хатгалт, тїрїїлэлтийн їе шатанд ялангуяа цэцэглэлтийнхээ їед єчїїхэн бага хїйтрэлд ч гэсэн гэмтдэг \-10 хїртэл\ байна. Жишээ нь 1971 оны 7 дугаар сарын 28-30-ны єдрїїдэд манай орны ойт хээрийн бїс нутаг, тїїний дотроос Орхон-Сэлэнгийн сав газрын сангийн аж ахуйн зарим талбайд агаарт –0.80-аас –1.30, хєрсний гадарга дээр –1.00-аас -2.50 хїртэл цочир хїйтэрсэн байна. Энэ їед таримал ургамлууд цэцэглэлтийнхээ їе шатанд байсан учраас дээрх хїйтрэлд Баянцогтын САА-д 2000 га, Зїїнхараад ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хїрээлэнгийн 200 га, сангийн аж ахуйн 300 га, Дарханы САА-нд 3000 га, Угтаалын САА-н 1700 га, Ингэттолгойн САА-н 800 га талбайн їр тарианы ургамал гэмтсэн байна. Мєн Борнуудын САА-н 200 га, Батсїмбэрийн САА-н 5000 га талбайн тємс дээрх хїйтрэлд жимс, жимсгэний бут сєєг ихээхэн гэмтэж болох бїрэн боломжтой.

    

Ийм учраас аливаа таримал ургамлын ургалтын хугацааны дулааны хангамж, єсєлт хєгжилтийн їргэлжлэх хугацааг їнэлэхдээ цочир хїйтрэлтийн дуусах, эхлэх, хїйтрэхгїй хугацаа, тэдгээрийн давтагдах зїй тогтлыг заавал харгалзах шаардлагатай нь мэдээж хэрэг.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах