Усны горимын мэдээ боловсруулах, нэгтгэж хадгалах РЕКА-РЕЖИМ, РЕКИ-ОГХ програм хангамжийн сургалт боллоо

2018 оны 08 сарын 02

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газар, ОХУ-ын  Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний газрын хооронд Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарт шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллах тухай Монгол улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх 9 дүгээр уулзалтын протоколын хүрээнд “Бүх Оросын Ус, цаг уурын мэдээллийн шинжлэх ухааны судалганы  хүрээлэн- Дэлхийн мэдээллийн төв”-ийн мэргэжилтнүүд 2018 оны 7 дугаар сарын 23-31-ний өдрүүдэд  Цаг уур, орчны шинжилгээний газар болон Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээнлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэст ажиллалаа.

 

ОХУ-ын мэргэжилтнүүд усны горимын мэдээ боловсруулах, нэгтгэж хадгалах РЕКА-РЕЖИМ, РЕКИ-ОГХ програм хангамжийн шинэчилсэн хувилбарыг Монгол орны нөхцөлд тохируулан суурилуулж төв, орон нутгийн мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах 5 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

 

Сургалтад аймаг, хотын УЦУОШТ-ийн усны инженерүүд, ЦУОШГ болон УЦУОСМХ-гийн холбогдох мэргэжилтнүүд зэрэг 20 гаруй хүн оролцлоо.

   

 

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР 

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/