БНСУ-ын сэтгүүлчид Цаг уур, орчны шинжилгээний газартай танилцлаа

2018 оны 06 сарын 25

БНСУ-ын Цаг уурын албаны буцалтгүй тусламжийн хүрээнд хамтран хэрэгжүүлж байгаа “Нислэгийн цаг уурын төвийн үйл ажиллагааг сайжруулах”, “Монгол орны байгалийн гамшигт үзлэгдлийг урьдчилан мэдээлэх, эртнээс сэрэмжлүүлэх цаг уурын ажиглалтын автомат станцын сүлжээ байгуулах” зэрэг төслүүдийн хэрэгжилтийн үйл явц, үйл ажиллагаанд нэвтрүүлсэн үр дүнгийн талаархи уулзалт, хэлэлцүүлэг, сурвалжлага хийх ажлаар БНСУ-ын Цаг уурын албаны Гадаад харилцааны хэлтсийн дарга тэргүүтэй төлөөлөгчид, Хэвлэл мэдээллийн сэтгүүлч нарын бүрэлдэхүүн 2018 оны 6 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллаа.

Төлөөлөгчдийг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга  С.Энхтүвшин хүлээн авч уулзан төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлуудын талаар танилцуулан, цаашдын хамтын ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Мөн цаг уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд оролцсон хэлэлцүүлэг боллоо. Үүний дараагаар ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтэс болон Архив мэдээллийн сангийн хэлтэс, УЦУОСМ хүрээлэнгийн Холбоо мэдээллийн хэлтсүүдээр зочлон үйл ажиллгаатай  танилцсан юм.

     

     

Хөтөлбөрийн 2 дахь өдөр төлөөлөгчид БНСУ-ын Цаг уурын албаны буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй автомат станцын сүлжээ байгуулах төслийн эхний ээлжинд суурьлуулагдсан Тэрэлж станцын үйл ажиллагаатай танилцсан бол 2-р ээлжинд суурьлуулах эхний газар болох Төв аймгийн Аргалант сумын Нөхөрлөл цаг уурын станцын үйл ажиллагаатай танилцаж, сурвалжлага хийсэн юм.

  

  

  

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах