Эрдэмтэн судлаачид та бүхнийг илтгэл хэлэлцүүлэхийг урьж байна

2018 оны 05 сарын 02

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн нь Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээг байгаль, нийгэм, эдийн засгийн салбарын судлаачидтай хамтран хийдэг. Цаашид уг үнэлгээний орон зайн нарийвчлалыг ихэсгэж, бүс нутаг, голын сав газар гэх зэргээр улам сайжруулан хийхийг зорьж байна. Энэ зорилгоор аймгуудын УЦУОШТ, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран орон нутагт эрдэм шинжилгээний бага хурлыг 2 жил тутам зохион байгуулдаг.

Энэ жил Баян-Өлгий аймгийн УЦУОШТ байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиож байгаа тул тус аймагтай хамтран эрдэм шинжилгээний бага хурлыг “Уур амьсгалын өөрчлөлт: Мөстөл, мөсөн гол” гэсэн сэдвээр 2018 оны 7 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Өлгий хотод зохион байгуулахаар ажиллаж байна.

Иймд танай бүхнийг  тус хуралд илтгэл хэлэлцүүлж оролцохыг урьж байна. Илтгэгчийн нэр, тавих илтгэлийн нэрийг 6 дугаар сарын 1-ний дотор ирүүлнэ үү.

Холбоо барих:

УЦУОСМХ-ийн Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтсийн дарга, доктор П. Гомболүүдэв,

Утас: 318751, 99256992

Электрон шуудан. P_gombo@hotmail.com                                  

Дэлгэрэнгүй мэдээлэл                                                                                                                                                                                 

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/