МУ-ын Цаг уур, орчны шинжилгээний газар, БНСУ-ын Цаг уурын газрын ээлжит хоёр талт хамтын ажиллагааны уулзалт болж байна

2018 оны 05 сарын 01

Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газар, БНСУ-ын Цаг уурын газрын хооронд 2 жилд тутамд зохион байгуулагддаг цаг уурын шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах 8 дугаар протоколын уулзалт БНСУ-ын Сөүл хотноо 2018 оны 4 дүгээр сарын 30-аас 5 дугаар сарын 04 өдрүүдэд болж байна.

Уулзалтад Монголын Улсын Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Ноён С.Энхтүвшин тэргүүтэй Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга доктор Л.Оюунжаргал, Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн дарга Д.Уламбаяр, Удирдлага төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах нягтлан бодогч Д.Отгонбаяр, БНСУ-ын Аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих агентлагаас МУ-ын Цаг уур, орчны шинжилгээний газарт зөвлөх мэргэжилтнээр томилогдон ажиллаж буй Ким Шин Ху нар оролцож байна.

Монголын талын төлөөлөгчдийг БНСУ-ын Цаг уурын газрын дарга доктор Нам Чэй Чоль хүлээн авч, Хоёр орны Цаг уурын байгууллагын дарга нар нээлтийн ажиллагааг ёслол төгөлдөр нээснийг БНСУ-ын Цаг уурын газрын Гадаад харилцааны албанаас мэдээллээ.

Уулзалтын үеэр талууд ирэх 2 жилд тус салбарт хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж батлах юм.

 

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР 

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах