Улаанбаатар хотын УЦУОШГ-ын Багануур цаг уурын өртөөний ажлын байрны шав тавих ёслол

2018 оны 04 сарын 12

Улаанбаатар хотын Багануур дүүргийн Багануур цаг уурын өртөөний шинээр баригдах ажлын байрны шав тавих ёслолыг 2018 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр болж, ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин, УСУАҮХ-н хэлтсийн дарга Д. Уламбаяр, Багануур дүүргийн засаг дарга Х.Сандаг-Очир, Дэд бүтэц хариуцсан хэлтсийн дарга, мэргэжилтэн, Газар зохион байгуулалтын инженер болон Улаанбаатар хотын Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга А.Золзаяа болон холбогдох албан хаагч нар оролцлоо. Тус цаг уурын өртөө нь байгуулагдаад 28 дахь жилдээ Багануур дүүргийн төр засаг, ард иргэдэд цаг агаарын төрөл бүрийн мэдээгээр үйлчилж байгаа юм. 

  

Мөн үеэр ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин, Багануур дүүргийн Засаг дарга Сандагочир нар Багануур цаг уурын өртөөний шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний ажил байдалтай танилцлаа.

             ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР 

 

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/