Монгол болон Солонгосын Цаг уурын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Монгол орны цаг уурын гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, эртнээс сэрэмжлүүлэх цаг уурын ажиглалтын автомат станцын сүлжээ байгуулах " төслийн 2-р шат

2018 оны 04 сарын 17

Монгол улсын Цаг уур, орчны шинжилгээний газар, БНСУ-ын Цаг уурын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Монгол орны цаг уурын гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэх эртнээс сэрэмжлүүлэх цаг уурын ажиглалтын автомат станцын сүлжээ байгуулах”  төслийн 2-р шат

Монгол улсын Цаг уур, орчны шинжилгээний газар, БНСУ-ын Цаг уурын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Монгол орны цаг уурын гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, эртнээс сэрэмжлүүлэх цаг уурын ажиглалтын автомат станцын сүлжээ байгуулах”  төслийн 2-р шатны суурьлуулалтын өмнөх судалгааны ажлыг хийж гүйцэтгэхээр БНСУ-ын Цаг уурын газрын төлөөлөгчид 4 сарын 16-25 өдрүүдэд ажиллахаар ирээд байна.

     

Манай улсын цаг уурын салбарт өнөөдрийн байдлаар 140 гаруй цаг уурын автомат станц ашигладаг бөгөөд энэ нь цаг уурын улсын сүлжээний 45 орчим хувийг эзэлж байна. Уг төслөөр нийт 32 автомат станц суурилуулахаас 2017 онд 11 станц суурьлуулсан бол энэ онд үлдсэн 21 станцыг суурилуулахаар судалгааны ажлаа эхлээд байна.  Цаашид ард иргэдийг цаг агаарын  мэдээллээр түргэн шуурхай хангах, уур амьсгалын судалгаа хийхийн тулд 180 гаруй цаг уурын өртөө, харуулыг цаг уурын автомат станцаар тоноглох шаардлагатай байгаа юм.

     

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах