“Зөрчилгүй санал дүгнэлтийн гэрчилгээ'' гардан авлаа

2018 оны 03 сарын 30

            Үндэсний Аудитын газраас Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.2-т заасны дагуу Цаг уур, орчны шинжилгээний газрын 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн нэтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж дууслаа.

             Цаг уур, орчны шинжилгээний газрын төсвийн төвлөрүүлэн захирагчийн    2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудитын шалгалтаар  манай байгууллага “Зөрчилгүй” санал дүгнэлт авч,  2018 оны 3 дугаар сарын      28-ний өдөр “Зөрчилгүй санал дүгнэлтийн гэрчилгээ” гардан авлаа.

          Цаг уур, орчны шинжилгээний газрын санхүүгийн тайланд нийт 26 төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайланг нэгтгэсэн бөгөөд тус газрын харьяа 20 байгууллагын санхүүгийн тайланд аймаг, нийслэлийн аудитын газар, 2 байгууллагын санхүүгийн тайланд хараат бус аудитын компани, 4 байгууллагын санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар тус тус санхүүгийн тайлангийн аудит хийж дүгнэлт гаргасан. Үүнд:

           2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын үр дүнгээр “Булган, Увс, Сүхбаатар аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрууд “Батламж” гардан авч, тус газрын харъяа 22 байгууллага “Зөрчилгүй” санал дүгнэлт авсан бол Баянхонгор аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын өмнөх удирдлага, нягтлан бодогчтой холбоотой гарсан зөрчлийн улмаас Баянхонгор аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газар “Хязгаарлалтай” санал дүгнэлт авсан байна.

          Тус газар болон харьяа төв, орон нутгийн байгууллагуудын төсөв захирагч, нягтлан бодогч, санхүүгийн ажилтнууддаа өмнөх онд гаргасан амжилтаа улам бататгаж, аудитын шалгалтаар өгөгдсөн зөвлөмжийг биелүүлж, 2018 оны санхүүгийн жилд авлага, өглөгийг бууруулж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, зөрчилгүй хамт олон болохын төлөө багаараа хамтарч ажиллахыг уриалж байна.

   

 

                    ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах