Удирдах ажилтнуудад сургалт хийлээ

2018 оны 02 сарын 28

ЦУОШГ-н Орчны шинжилгээний хэлтсийн дарга Доктор Ж. Батбаяр 2018 оны 1 дүгээр сарын 22-26ны өдрүүдэд “Төрийн албаны шинэчлэлийг амжилттай удирдах нь” сэдэвт Төрийн албаны манлайллын симпозиумд оролцсон ба ЦУОШГ-н холбогдох мэргэжилтэнүүд болон харьяа байгууллагын удирдах албан хаагч нарт сургалтын талаарх  танилцуулага сургалт хийлээ.

Тус сургалтыг Канад улсын Гадаад хэргийн яамнаас санхүүжүүлж буй “Монгол улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь”(MERIT) төсөл зохион байгуулсан ба төрийн байгууллагуудын удирдах шатны албан хаагчдын ур чадаврыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан симпозиум юм.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/