“Мерси Кор” Олон Улсын Байгууллагатай "Санамж бичиг" байгуулав

2018 оны 02 сарын 05

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С. Энхтүвшин, Мерси Кор ОУБ-ын суурин төлөөлөгч Рамеш Сингх  нар өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

“Мерси Кор” Олон Улсын Байгууллага  2016 онд  цаг агаарын мэдээллийг шуурхай хүргэж, малчид болон хөдөөгийн эдийн засагт тохиох зудын эрсдлийг бууруулах зорилгоор “Цаг агаарын мэдээллийг мессежээр хүлээн авах автомат систем”-ийг нэвтрүүлсэн. Энэхүү санамж бичгийн зорилго нь тус системийг нутагшуулан Монгол Улсын гамшигийн менежментийн тогтолцооны нэг хэсэг болгох ажлын хүрээнд Монгол улсын цаг уур, орчны шинжилгээний мэргэжлийн байгууллага болох ЦУОШГ-ын мэдээллийг мессеж системд нэвтрүүлэх, мэдээллийн төрлийг нэмэгдүүлэх, таарцыг хянан сайжруулах, орон нутгийн иргэд малчдын гамшигийн эрсдлийг үнэлэх, тодорхойлох, төлөвлөх, урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх юм.  

ЦУОШГ нь цаг агаарын мэдээллийг багийн  түвшинд боловсруулан гаргаж, өөрийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан орон нутгийн иргэдэд хүргэх, МК-ын мессеж систем нь шаардлагатай үедээ цаг агаарын мэдээ болон бэлчээрийн даац, цасны зузааны мэдээллийг тогтмол авах боломжийг бүрдүүлэх үүрэг  хүлээх юм.