Дархан-Уул аймаг тэргүүллээ

2018 оны 01 сарын 26

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2018 оны А/12 дугаар тушаалаар ус цаг уур, орчны шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний ажлын үр дүнгээрээ 2017 онд тэргүүлсэн дараах байгууллагуудыг шагнаж урамшууллаа. Үүнд Тэргүүн байр Дархан-Уул аймгийн УЦУОШГ, Хоёрдугаар байранд Сэлэнгэ аймгийн УЦУОШГ, гуравдугаар байрт Өмнөговь аймагууд шалгарч өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнав.

      

Мөн Цаг уурын шинжилгээ мэдээллийн 2017 оны үр дүнг үндэслэн Дундговь аймгийн “Мандалговь” өртөөг “Тэргүүний өртөө”-өөр, Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ-Бороо 2” экспедицийг “Тэргүүний тунадас нэмэгдүүлэх экспедиц”-ээр, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны лабораторыг “Байгаль орчны шинжилгээний тэргүүний лаборатор”-оор шалгарлаа. 

    

Шинжилгээ мэдээллийн 2017 оны ажлын үр дүнгээр тэргүүлсэн Хэнтий аймгийн “Батширээт” цаг уурын ажиглалтын харуулыг “Тэргүүний харуул”-аар, Архангай аймгийн “Чулуут-Чулуут” усны шинжилгээний харуулыг 2017 оны “Тэргүүний ус судлалын харуул”-аар шалгаруулж тус тус өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа.  

    

 

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/