Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын удирдах ажилтны семинар, сургалт-2018

2018 оны 01 сарын 24

Жил бүр зохион байгуулагддаг “Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын удирдах ажилтны семинар, сургалт” өнөөдөр Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын зааланд эхэллээ.

Семинарт Цаг уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга нар болон харьяа байгууллага, төв орон нутгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нарын 30 удирдах ажилтан хамрагдаж байна.

Семинарыг нээж  ЦУОШГ-н дарга С. Энхтүвшин 2017 оны ажлын үр дүн болон 2018 оны үйл ажиллагааны зорилго, зорилт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавьлаа. Семинарын хугацаанд мэргэжлийн байгууллагууд болон Төрийн албаны зөвлөл Ажлын албаны дарга Д. Баатарсайхан "Төрийн албаны тухай хууль, Төрийн байгууллагын албан хаагчдын шудрага ёс, Хууль дээдлэх зарчим, Төрийн алба хаагчийн ёс зүйн хэм хэжээг чанд сахих, Улс төрөөс ангид байх талаар " сэдэвээр  , Авилгатай тэмцэх газрын коммисар н. Батбаяр "Авилгын эсрэг хууль тогтоомж ба төрийн байгууллагын хүлээх үүрэг" сэдвээр  сургалт хийх юм. Түүнчлэн харьяа байгууллага, төв орон нутгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нартай төрийн алба хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулна.

Семинар 1 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах