“Агаарын чанарын хяналт шинжилгээ, менежментийн асуудлаар хэвлэл мэдээллийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх” сургалт

2017 оны 12 сарын 07

БОАЖЯ, Азийн Цэвэр агаар олон улсын байгууллага, ЦУОШГ хамтран Агаарын чанарын хяналт шинжилгээ, менежментийн асуудлаар хэвлэл мэдээллийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх сургалт энэ сарын 4-5 өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Энэхүү  сургалтанд Bloomberg TV, EagleTV,  Үндэсний мэдээ сонин, Баянхонгор  телевиз, Булган телевиз гэх мэт телевиз, сонин, сайтын сэтгүүлчидээс  гадна төрийн байгууллагууд, иргэний зөвлөл, зарим яам агентлагийн төлөөлөл оролцлоо.

                        

Сургалтын гол зорилго нь Агаар орчин юунаас болж бохирддог эх үүсвэр нь юу болох талаар ерөнхий ойлголт өгөх мөн холбогдох байгууллагууд ямар бодлого баримталж ямар ажлуудыг хийж байгаа зэргийг сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллагуудад бодит мэдээллийг хүргэх авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн нарийвчлан хүргэхэд чиглэсэн юм.

Сургалтанд  БОАЖЯ-ны мэргэжилтэн А.Цээпил “Агаарын чанарын эрх зүйн орчин, арга хэмжээний төлөвлөгөөний тойм-ерөнхий мэдээлэл”, ЦУОШГ-н Орчны шинжилгээний хэлтсийн дарга Доктор Ж. Батбаяр “ Агаарын бохирдолыг бууруулах арга хэмжээний үзэл баримтлал, анхаарах асуудал, өнөөгийн байдал”, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэндийн албаны дарга А. Энхжаргал “Дотоод орчны агаарын чанар ба эрүүл мэнд”, Азийн Цэвэр агаар олон улсын байгууллагын мэргэжилтэн Роб Гарнер Яагаад агаарын чанарын мэдээ мэдээллийг хүргэх хэрэгтэй шаардлагатай вэ? зэрэг сэдвүүдээр илтгэл тавин хэлэлцүүллээ. Мөн Зам тээврийн яам, Эрчим хүчний яам, Иргэний зөвлөл зэрэг байгууллагууд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулга хийн санал солилцлоо.  

Агаарын чанарын хяналт шинжилгээ, менежментийн асуудлаар хэвлэл мэдээллийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх сургалт нь онол практик хосолсон, цаг үеэ олсон чухал арга хэмжээ боллоо. 

          

         

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах