Өнөө шөнөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

2017 оны 11 сарын 27

2017.11.26–нд буюу өчигдөр өдөртөө өмнөх өдрөөс 0-12 градусаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -10...-15 градус, Алтайн өвөр говиор 5...10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүрч хүйтэий эрч суларсан бол (зураг.1) өнөөдөр 14 цагийн байдлаар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ голийн сав газраар -15...-21 градус, говийн бүс нутгаар -1...-8 градус,  бусад нутгаар -5....-14 градус хүйтэн буюу өмнөх өдрөөс даруй -10 градус орчмоор нийт нутгаар хүйтэрч байна

Мөн 14 цагийн байдлаар Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар салхины хурд 15-20м/с хүрч хүчтэй салхилаж байгаа бол Булган, Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч байна. 

Цаашдаа 28-нд нутгийн баруун хагаст, 29-нд зарим газраар, 30-нд нутгийн зүүн хэсгээр, 12 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 2-нд нутгийн баруун хагаст цас орж,  цасан шуурга шуурна. Салхи 29,30-нд тал хээрийн нутгаар, 1, 2-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах