“ Монгол дах бэлчээрийн мал аж ахуй, засаглал болон зудын эрсдэл” Мэдлэг солилцох чуулган-2017

2017 оны 11 сарын 24

“Монгол дахь бэлчээрийн мал аж ахуй, засаглал болон зудын эрсдэл" мэдлэг cолилцох чуулганыг Ус Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн, Япон улсын Нагояа Их Сургууль, Пипл Ин Нийд ОУТББ, Их Британи улсын Оксфордын Их Сургууль, oлон улсын Улаан Загалмай нийгэмлэг хамтран 11 сарын 23-24 нд  Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд зохион  байгуулагдлаа.

 

Энэхүү эрдэм шинжилгээ, онол практикийн хурлаар ган, зуд, шороон шуурга зэрэг цаг агаарын гаралтай гамшигт үзэгдлүүдийн аюулаас эртнээс сэрэмжлүүлэх, менежмент хийх, хохирлыг бууруулахад гамшгийн эрсдлийг тооцоолон шинээр зураглан мэдээлэх, малчдын зудын эрсдэлийг даван туулах чадварыг нэмэгдүүлэх, зудын гамшгийн сургамж зэрэг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар oлон улсын шинжлэх ухааны байгууллагуудын эрдэмтэд, бодлого төлөвлөгчид, малчдын нийт 70 гаруй төлөөлөгчид хэлэлцэж байна.

 

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Японы Нагоя их сургуультай хамтран зудын эрсдэлийн зургийг шинээр боловсруулан 2016 оноос ард иргэдэд мэдээлж эхэлсэн.

 

Энэ өвлийн зудын эрсдлийн мэдээг боловсруулан гаргаж энэ хурлаар хэлэлцэж байна. 2017 оны зун ихэнх нутгаар гантай болон гандуу байсан нь ургацын хэмжээ бага байх, мал тарга хүч дутуу авах, өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэмжээгээр хэтрэх, бэлчээрийн нөөц хүрэлцээ муу улмаар мал өвөлжилт хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэхэд хүргээд байна.

 

Цаашид зудын эрсдэлийн зураглалыг малчдын зудад өртөх байдал болон эмзэг байдлыг нэгтгэн авч үзэн улам боловсронгуй болгох талаар хэлэлцэж байна.

 

Mөн энэ хурлаар олон улсын шинжлэх ухааны болон төрийн бус байгуулагууд хамтран ажиллаж, туршлагаа харилцан солилцох, түгээн дэлгэрүүлэх, бодлого, үйл ажиллагаатай холбоотой сургамжийн талаар мэдээлэл солилцох, гамшгийн эрсдэлийг үнэлэх, зураглах ажлыг шинжлэх ухаанд тулгуурлан хянах, бууруулах, эрт зарлан мэдээлэх системийг боловсронгуй болгох, шинжлэх ухааны нээлт, шинэ дэвшилтэт техник технологид суурилсан гамшигтай тэмцэх арга ажиллагааг илүү үр дүнтэй нэвтрүүлэх талаар харилцан хэлэлцэж байна.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах