“Улаанбаатарын агаарын чанарын хяналтын төлөвлөлт, мониторингийн цаашдын хөгжил” төслийн эхлэлийн семинар боллоо.

2017 оны 11 сарын 20

Монгол улсын Цаг уур, орчны шинжилгээний газар, ХБНГУ-ын Байгаль орчны яам хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатарын агаарын чанарын хяналтын төлөвлөлт ба мониторингийн цаашдын хөгжил” төслийн эхлэлийн семинар “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн хурлын танхимд болж өнгөрлөө.

Энэхүү семинарт ЦУОШГ-н Орчны шинжилгээний хэлтсийн дарга доктор Ж.Батбаяр, Холбооны Герман улсын байгаль орчны газрын мэргэжилтэн Lorentz Helmut нар төслийн болон семинарын зорилго агуулгыг танилцуулж, Улаанбаатар хотын агаарын чанарын хяналт шинжилгээ, агаар бохирдуулагч эх үүсвэрийн ялгарлын тооцоо, тархалтын загварчлал, нөлөөллийг буруулах асуудлаар төслийн удирдамжийн гарын авлага боловсруулах асуудлыг хэлэлцүүллээ.

Семинарт Цаг уур, орчны шинжилгээний газар, Холбооны Герман улсын Байгаль орчны газрын мэргэжилтнүүд, Герман-Монголын хамтарсан Ашигт малтмал, техникийн их сургуулийн эрдэмтэн профессорууд, Lohmeyer Consulting Engineering Co, ЖАЙКА-гийн “Агаарын бохирдлын хяналт” төсөл, Экологи, химийн хүрээлэн, Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Гидрологи хүрээлэн буй орчны судалгаа, мэдээллийн институт, ШУТИС, МУИС -ийн судлаачид, төлөөллүүд оролцлоо.

Улаанбаатарын агаарын чанарын хяналтын төлөвлөлт ба мониторингийн цаашдын хөгжил төслийг хэрэгжүүлсэнээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад манай орны нөхцөлд тохиромжтой хяналтын төлөвлөлт, шинжилгээний аргачлал, технологи, тархалтын загварчлалыг шинэчлэн боловсруулж нэвтрүүлэх юм. 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах