Отрын бүс нутгаар өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан тухай

2017 оны 11 сарын 14

Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар 2017 оны 11 дүгээр сарын 11-12-ны хооронд  Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан, Дэлгэрхаан болон Отрын бүс нутаг Хэрлэнбаян-улаанд томилолтоор ажиллаж, 2017-2018 оны өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Тэрээр томилолтоор ажиллах явцдаа Хэнтий аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Д.Батжаргал, аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Л.Чулуун, Дэлгэрхаан сумын 1-р багийн засаг дарга бөгөөд Хэрлэнбаян-улаан тосгоны захирагч н.Баясгалан нартай  уулзаж, өвөлжилт болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, өвөлжилт хүндэрч байгаа болон цаашид хүндэрч болзошгүй сум, багийн талаар санал солилцлоо.Хэнтий аймгийн хувьд одоогоор өвөлжилт хэвийн, харин өнгөрсөн өдрүүдэд 2-3 удаа цас нэлээд орж, цасны зузаан нэмэгдэж 4-12 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.  Харин Жаргалтхаан сумаас хойш    40 гаруй  километрт Бархын гол орчимд цас ихээр орж, шуурснаас цасны зузаан эрс нэмэгдэж, мал бэлчээрлэх боломжгүй болсон талаар нутгийн малчид мэдээллээ.

2017 оны 11 дүгээр сар гарсаар Алтай, Хангай, Хөвсгөлийн уулс, Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнхи нутгаар хоёр удаагийн цас орж цасан шуурга шуурсан ба11 дүгээр сарын 10-ны байдлаарнийт нутгийн 50 орчимхувьдцастайбайгаагаасЗавхан, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Дорноговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0-10 см, нягт нь 0,10-0,28 г/см3, Баян-Өлгийн Даян /Сагсай/, Хөвсгөлийн Галт, Архангайн Хашаат, Булганы Рашаант, Төвийн Эрдэнэ, Баянжаргалан, Мөнгөнморьт, Хэнтийн Баянмөнх, Цэнхэрмандал, Дорнодын  Халхголсумдад11-20 см, нягтнь 0,10-0,27 г/см3, Өвөрхангайн Бүрд, Булганы Дашинчилэнд 30-33 см зузаан цастай буюу 0,12-0,30 г/см3 нягттай, одоогоор говийн бүс нутгаар цас бараг ороогүйгээс цасан бүрхүүл тогтоогүй байна.  

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах