Цасны өндөр 4-14 см-ээр нэмэгджээ

2017 оны 11 сарын 06

Өнөө өглөөний 08 цагийн өртөө харуулын мэдээгээр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутаг болон Хэнтийн баруун, Дундговийн хойд хэсгээр 0.5-14 см цасан бүрхүүл тогтсоноос Архангай, Өвөрхангайн зааг нутаг, Булган, Төв аймгийн нутгийн төв хэсгээр 7-14 см, бусад нутгаар 0,5-6 см зузаан цастай байна. Ялангуяа 5-6-нд шилжих шөнө Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булган, Сэлэнгэ,Төв аймгийн нутгаар ахиухан хэмжээний цас орж цасны өндөр 4-14 см-ээр нэмэгдсэн байна.