Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Цаг уур, орчны шинжилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа

2017 оны 11 сарын 02

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газар болон түүний харъяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр өнөөдөр Нислэгийн цаг уурын төвийн Морин уулын Радарын станц, Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн ажил байдалтай танилцаж, ажилтан албан хаагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин агентлагийн өнөөгийн үйл ажиллагаа болоод цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлаа танилцуулж, шинээр баригдсан Нисэх буудлын орчимд Допплерийн Радарыг шинээр суурилуулж ашиглах, Морин уулын радарын станцын хэвийн үйл ажиллагааг хангах, цаашид Монгол улсын нутаг дэвсгэрт радарын ажиглалтын сүлжээ байгуулах, Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторын  барилгын асуудлыг шийдэх зэрэг хэд хэдэн асуудалд анхаарлаа хандуулж,  дэмжлэг үзүүлэхийг салбарын сайдаас хүслээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат тавьсан саналуудыг анхааралдаа авч, цаашид ажил хэрэг болгох талаар анхаарч ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн залуучуудын ур чадварыг нэмэгдүүлэх, сурч боловсрох,  мэргэшүүлэх тал дээр дэмжиж ажиллах, техник, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн ажиллаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх чиглэл барьж ажиллах  болно гэдгээ илэрхийллээ. 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах