Хэнтий аймгийн Өндөрхаан суманд 27мм тунадас орлоо

2017 оны 10 сарын 09

Өнгөрсөн 7 хоногт нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орсон бөгөөд  7-8д ихэнх нутгаар бороо, нойтон цас орж 0.0-27.0 мм тунадас орсноос хамгийн их нь Хэнтийн Өндөрхаанд 27мм, Төвийн Мөнгөнморьт, Сүхбаатарын Түмэнцогтод 18.0 мм, Тэрэлжид 17 мм, Дархан-Уулын Дархан, Дорнодын Булганд 16 мм тунадас орсон байна. 

10 дугаар сарын 2-4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр дулаарч өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-27 градус, бусад нутгаар 14-21 градус дулаан байв. Харин 6-7-нд ихэнх нутгаар, 8-9-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Алтай, хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар -11...-22градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -8...-14 градус хүйтэн хоносон байна.

Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар салхи шуургатай, секундэд 8-13 метр, зарим газраар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурсан байна. 

Цасны зузаан :  Өнөө өглөөний 08 цагийн өртөө харуулын мэдээгээр Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төвийн хойд хэсгээр 0.0-28 см цастай байна. Үүнээс хамгийн их нь Төвийн Мөнгөнморьт 28 см, Дарханы Шаазгайт 21 см, Төв аймгийн Баянчандмань 19 см, Дархан 18 см, Архангайн Цэцэрлэг 16 см, Тэрэлж 14 см цастай байна.

Улаанбаатар хот орчмоор : 2-ны шөнө бага зэргийн цас, 6-7-нд бороо, нойтон цас, 8-9-ний шөнө бага зэргийн цас орж 0.0-4.0 мм тунадас орлоо. Шөнөдөө хамгийн хүйтэн нь 7, 9 ний шөнө -4...-7  градус хүйтэн, өдөртөө хамгийн дулаан нь 4-5-ны өдөр 17-18 градус дулаан байсан.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах