Билэгт сайн өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

2017 оны 10 сарын 04

Энэ жилийн намрын дунд сарын шинийн 17-ны өдөр 10 дугаар сарын 7-нд тохиож байгаа ба энэ өдрүүдэд хурим, найрын зэрэгцээ цаг агаар тогтворгүй болох төлөвтэй байгааг эртнээс анхааруулж байна.

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар өдөртөө дулаахан байх боловч, 6-нд нутгийн хойд хагаст, 7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, цасан  болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул тариа ногоо цасанд дарагдах, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх, мал  цасан шуурганд уруудах зэрэг мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд хүндрэл учирч болзошгүй байгааг анхааруулж байна.