Увс аймгийн Баруунтуруун суманд 16,0 мм цас оржээ

2017 оны 10 сарын 02

Өнгөрсөн 7 хоногт нутгийн хойд хэсгээр  бороо болон нойтон цас орж  0,1-16,0 мм тунадас унасан байна. Үүнээс хамгийн их нь Увсийн Баруунтуруунд 16,0 мм, Малчинд 9,0 мм, Зүүнговьд 8,0 мм, Хяргаст 8 мм, Хөвсгөлийн Хатгалд 9,0 мм, Эрдэнэбулганд 8,0 мм, Сэлэнгэ, Дарханы нутгуудаар 0,0-3,0 мм тунадас орсон байна. 

26-27-нд ихэнх нутгаар, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 01-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 9-16 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн хоносон байна.

Улаанбаатар хот орчмоор : 9 дүгээр сарын 30-ны өдөр, 10 дугаар 02-ны шөнө бороо нойтон цас орж 0,6-1,0 мм тунадас орлоо. Шөнөдөө хамгийн хүйтэн нь 27-ны шөнө 6-8  градус хүйтэн, өдөртөө хамгийн дулаан нь 28-ны өдөр 13-14 градус дулаан байв.

Цасны зузаан :  Өнөө өглөөний 08 цагийн өртөө харуулын мэдээгээр Увс, Хөвсгөл, Төвийн аймгуудын нутгаар 0.0-10 см цастай. Үүнээс хамгийн их нь Увсын Баруунтуруун 10 см, Малчин 2 см, Төв аймгийн Баянчандмань 6 см, Багануур, Тэрэлж 2 см, Хөвсгөлийн Хатгалд 3 см цастай байна.