Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

2017 оны 09 сарын 11

“Монгол улсын Ус цаг уурын хөгжлийг дэмжих төв” ТББ-ийн Гүйцэтгэх захирал Д.Цээсодролцоо, БНСУ-ын  NOAA SNC компанийн захирал Хан Кунг Дон нар хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээний хүрээнд БНСУ-ын Цаг уурын албатай хамтран хэрэгжүүлж эхлээд буй “Байгалийн гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, эртнээс сэрэмжлүүлэх цаг уурын ажиглалтын автомат станцын сүлжээ байгуулах” төслийн суурилуулалт болон барилгын ажлыг “Монгол улсын Ус цаг уурын хөгжлийг дэмжих төв” ТББ гүйцэтгэх юм.  

Түүнчлэн бүх станцын талбайн бэлтгэл ажил, барилгын ажил, төсөлд хамрагдах талбайн суурилуулалт зэргийг тус төрийн бус байгууллага хариуцан ажиллах бөгөөд NOAA SNC компанид шаардлагатай төслийн талаарх мэдээлэл, зөвлөмж, удирдамж, багаж хэрэгслээр ханган ажиллах юм.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах