“Байгалийн гамшгаас эртнээс сэрэмжлүүлэх цаг уурын ажиглалтын автомат станцын сүлжээ байгуулах” төслийн баг ЦУОШГ-т ажиллаж байна

2017 оны 09 сарын 07

Хүн амыг байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй хохирлыг бууруулах үүднээс цаг уурын гамшигт үзэгдлийн хяналт шинжилгээний системийг сайжруулах зорилго бүхий “Байгалийн гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, эртнээс сэрэмжлүүлэх цаг уурын ажиглалтын автомат станцын сүлжээ байгуулах” төсөл Монгол улсын ЦУОШГ-т 2017-2019 онд хэрэгжих болсон билээ.

БНСУ-ын Цаг уурын газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих энэхүү төслийн баг Монгол улсын Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллахаар 9 дүгээр сарын 3-нд ирлээ.

Төслийн багийн гишүүд болох төслийг хэрэгжүүлэгч байгууллага БНСУ-ын NOAA SNC компанийн захирал Хан Кунг Дон, мэргэжилтэн И Сан Чой нарыг  ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин хүлээн авч уулзан төслийн гүйцэтгэлийн технологи болоод үр дүнгийн талаар санал солилцов.

Уг төслийн явцад гар ажиллагаатай ажиглалтын  32 цаг уурын станц, харуулуудыг цаг уурын ажиглалтын автомат станцаар сольж байршуулах юм. Мөн эрчим хүчний хангамж муутай газарт цаг уурын ажиглалтын автомат станцын найдвартай үйл ажиллагааг хангах үүднээс нарны болон жирийн батарейгаар хангана.

             Төслийн үнэлгээний баг өнгөрсөн 8 дугаар сард Монгол орны цаг уурын станц, харуулуудын одоогийн үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх, төслийг хэрэгжүүлэх урьдчилсан бэлтгэл ажлыг хангах зорилгоор ажиллаад буцсан билээ. 

 

         

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах