Даян дэлхийн цаг уурын мэдээллийн албаны вэб сайт шинэчлэгдлээ

2017 оны 08 сарын 30

Дэлхийн Цаг уурын Байгууллагын Даян дэлхийн цаг уурын мэдээллийн албаны (WWIS) вэб сайтаа шинэчлэн сайжрууллаа.

Уг сайт тухайн үеийн цаг агаар, нар мандах, нар жаргах цаг, дэлхийн хиймэл дагуулын зураглал зэрэг илүү их агууламжтай хийгдсэн байна. Түүнчлэн шинэ хэрэглэгчийн интерфэйс болон илүү сайн хайлт, хөтөч туршлагаар хангахуйц вэб дизайнтайгаар хийгдсэн байна.

Одоогийн байдлаар ДЦУБ-ын гишүүн 135 орны 2100 гаруй хотын цаг уурын албан ёсны мэдээллийг араб, хятад, англи, франц, герман, итали, солонгос, польш, португаль, орос, испани зэрэг 11 хэлээр тус сайтад байршуулж байна.

Даян дэлхийн цаг уурын мэдээллийн алба нь дэлхийн хотуудын цаг агаарын урьдчилсан мэдээний хамгийн анхны сайтыг 2005 онд анх санаачлан ажиллуулж эхэлсэн билээ.

Олон нийтийн гишүүд гадаадад аялах төлөвлөгөө гаргахдаа цаг агаарын албан ёсны мэдээллийг авахын тулд уг веб сайт эсвэл гар утасны аппликейшныг ашиглахыг ДЦУБ зөвлөж байна.

Тус сайтад зочлох холбоос: https://worldweather.wmo.int

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах