Ази-Африкийн бүсэд байгалийн олон төрлийн гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх нэгдсэн систем /RIMES/-ийн Удирдах зөвлөлийн 9 дүгээр хуралд оролцлоо

2017 оны 08 сарын 29

Папуа Шинэ Гвиней Улсын Порт Моресбей  хотноо энэ сарын 23-25-ны өдрүүдэд Ази-Африкийн бүсэд байгалийн олон төрлийн гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх нэгдсэн систем /RIMES/-ийн Удирдах зөвлөлийн 9 дүгээр хурал, RIMES-ийн гишүүн орнуудын Cайд нарын 3 дугаар хуралдаанд Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Др Ж.Батбаяр, Гадаад харилцааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Эрдэнэбат нар оролцоод ирлээ. Тус хуралдаанд оролцсон төлөөлөгчдийг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Г. Нямдаваа тэргүүлэн оролцсон байна.

Хурлаар Ази-Африкийн бүсэд байгалийн олон төрлийн гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх нэгдсэн системийн (RIMES) 2016-2020 оны мастер төлөвлөгөөний  хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг багасгах үүднээс хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, ус цаг уурын гаралтай гамшигт үзэгдлийн урьдчилсан мэдээг шийдвэр гаргагчдад хэрхэн шуурхай хүргэх тухай хэлэлцсэн байна. Мөн RIMES-аас гаргаж буй гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээг хэрхэн бүсийн төвүүдээр дамжуулан хүргэх, гишүүн орнууд байгалийн гамшгийг хэрхэн бага хохиролтойгоор даван туулах, Папуа Шинэ Гвиней Улсад RIMES-ийн бүсийн төвийг шинээр нээх зэрэг асуудлыг хөнджээ.

RIMES нь олон улсын байгууллагын статустай, НҮБ-ын Засгийн газар хоорондын албан ёсны нэг хөтөлбөр болон 102 дугаартайгаар бүртгэгдсэн бөгөөд одоогийн байдлаар Ази-Африкийн 18 улс нэгдэн орсон бөгөөд 20 гаруй орон ажиглагчаар оролцож байна. RIMES-ийн гол зорилго нь хил дамнасан байгалийн олон төрлийн гамшгийн хор хөнөөлийг багасгах, түүнээс урьдчилан сэрэмжлүүлэх үйлчилгээг үзүүлэх, цунами болон бусад байгалийн гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх үндэсний чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдэж байна.

Хуралд Ази-Африкийн 42 орны төлөөлөгчид болон Ази–Номхон далайн эдийн засгийн комисс (ESCAP), Дэлхийн цаг уурын байгууллага зэрэг 5 олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа юм. RIMES-ийн Сайд нарын хурлаас цаашдын хамтын ажиллагааны талаар зөвлөмж гарган батлав.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах