Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм

2017 оны 08 сарын 28

2017оны 08 дугаар сарын 21-ний 08 цагаас 2017 оны 08 дугаар сарын 28-ны 08 цаг хүртэлх цаг агаарын байдлын тойм

Тунадас: Өнгөрсөн долоо хоногт нутгийн хойд хэсгээр голдуу бороо орж нийлбэр тунадас 0,3-51,0 мм бороо орсноос хамгийн их ньХөвсгөлийн Цагаан-Үүрт 51,0 мм, Ринчилхүмбэд 34,6 мм, Эрэнэбулганд 24,0 мм, Сэлэнгийн Баруунхараад 39,7 мм, Зүүнхараад 35,1 мм, Булганы Ингэттолгойд 41,6 мм, Тэшигт 31,5 мм, Гурванбулагт 28,1 мм, Эрдэнэт хот орчмоор 22,0 мм, Төв аймгийн Эрдэнэсантад 27,0 мм, Баян-Чандманьд 26,9 мм, Угтаалд 24,7 мм, Мөнгөнморьтод 21,3 мм, Лүнд 20,6 мм, Хэнтэйн Дадалд 24,0 мм, Дорнодын Баян-Уулд 23,5 мм, Улаанбаатар хот орчмоор 23,5 мм ахиухан хэмжээний дуу цахилгаантай аадар бороо орж, хугацааны сүүлээр Ховд, Хөвсгөлийн хойд хэсгээр нойтон цас орж, Мөндрийн аюулаар Булганы Ингэттолгой, Булган, Орхон, Баян-Өлгийн Дэлүүн, Завханы Цагаанхайрхан, нойтон цасны аюулаар Ховдын Дуут, Ринчилхүмбэ, Хүйтэн борооны аюулаар Архангайн Цэцэрлэг, Нөөлөг салхины аюулаар Булганы Гурванбулаг, Эрдэнэт, Дорнодын Дашбалбар, Баяндун, Дундговийн Говь-Угтаалд тус тус цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна. 

 

Температур их: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байв. Хамгийн Баянхонгорын Эхийн голд 32 градус, Байдраг, Говь-Алтайн Тоорой, Дорноговийн Сайншанд, Хөвсгөлд 30 градус хүрэв

 

Температур бага: Хугааны эхээр шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14градус, бусад нутгаар 5-10 гардус дулаан, харийн хугацааны сүүлээр буюу 26-27, 27-28-нд шилжих шөнө хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар -2 градус хйүтнээс 3 гадус дулаан байна. 

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах