2017 оны ургац хураалтын үеийн цаг агаарын урьдчилсан төлөв

2017 оны 08 сарын 25

 2017 оны Гангийн байдал,
 таримал ургамлын ургалт

  • Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу гангийн байдлыг үнэлэхэд 8 дугаар сарын 20-ны байдлаар Ховд, Баянхонгорын ихэнх нутаг, Увс, Завхан, Говь-Алтай, Өмнөговь, Баян-Өлгий, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Сэлэнгийн гэнц нэг сумд буюу нутгийн 10% буюу нийт 40 гаруй суманд гантай, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Баянхонгор, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Дундговь, Дорноговийн зарим нутаг буюу нийт 120 гаруй сумд буюу 10% суманд гандуу байна.
  • Газар тариалангийн бүс нутгаар улаанбуудайд сүүн бололтоос аарцан бололтын үе шат явагдаж байна. Улаанбуудайн ургалтын байдал Увс, Сэлэнгэ, Дархан-Уулын нутгаар хэвийн, Төв, Дорнодын нутгаар муу, бусад тариалан бүхий нутгаар дунд үнэлгээтэй байна. Улаан буудайн өндөр Булган, Сэлэнгэ, Дархан-Уулын нутгаар 54-78 см, бусад тариалан бүхий нутгаар 34-42 см байна.
  • Төмс тариалсан ихэнх нутгаар цэцэглэлтийн төгсгөлийн үе шат явагдаж байгаа ба ургалтын байдал сайн байна. Харин Сэлэнгийн өмнөд хэсэг, Баян-Өлгий, Төвийн зарим нутгаар баг цэцгийн үүслээс цэцэглэлтийн үе шатанд байгаа бөгөөд ургалтын байдал дунд үнэлгээтэй байна.

8 дугаар сарын сүүлийн 7 хоногийн урьдчилсан төлөв

8 дугаар сарын 23-24, 26-27-нд төв, зүүн зүгийн нутгаар, 28-29-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 29-нд баруун зүгийн нутгаар, 30-31-нд баруун ба төвийн нутгаар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орно.  Салхи хойноос 7-12м/с, 27-28-нд говь талын нутгаар зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. 23-24-нд болон 27-28-нд сэрүүсч Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө +2..-30С, өдөртөө +7..+12 төв, зүүн зүгийн ихэнх нутгаар шөнөдөө +4..-10С хөрсний гадарга дээр цочир хүйтэрнэ, өдөртөө +8..+130С, говийн нутгаар шөнөдөө +7..+120С өдөртөө +16..+210С байх төлөвтэй. Сарын сүүлийн 2 хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.     

2017 оны Зуншлагын байдал

         

7 дугаар сарын 20-ны байдлаар нутгийн 20% гаруйд сайн, 70% орчимд  дунд зэрэг, 10% орчимд буюу Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Булган, Төв, Дундговийн зарим сумдын нутагт муу үнэлгээтэй байна. 

8 дугаар сарын 20-ны байдлаар нутгийн 40% орчимд сайн, 50% гаруйд дунд зэрэг, 10% орчимд буюу Увс, Баянхонгорын ихэнх сумд, Ховд, Завхан, Говь-Алтай, Өмнөговь, Булган, Төв, Сэлэнгийн зарим сумдын нутгаар муу үнэлгээтэй байна. 

2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн 

 

•Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
•Зуншлагын байдал 2017 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд хэвийн, 40 гаруй хувьд дунд, 10 гаруй хувьд муу үнэлгээтэй байв. Энэ зун ихэнх нутгаар 7 дугаар сарын сүүлч хүртэл зуншлага муу байсан боловч 8 дугаар сар гарсаар бороо ахиу орж, нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайжирсан байна.
•Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:
•15% нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
•10% нь 51-100 хувь          (бэлчээр хүрэлцээтэй)
•30% нь 101-300 хувь         (даац 1-3 дахин хэтэрсэн)
•10% нь 301-500 хувь         (даац 3-5 дахин хэтэрсэн)
•30% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.
• /Бэлчээрийн даацын зураг, 2017 оны 8 дугаар сарын 22/
•          Өөрөөр хэлбэл нутгийн 30 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 70 орчим хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муу байгаа нь өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зохицуулах шаардлагатайг харуулж байна.
•          Аймгийн дүнгээр авч үзвэл Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Төвийн ихэнх, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгуудын зарим сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.

2017 оны 9 дүгээр сарын цаг агаарын

урьдчилсан төлөв

 

 

Сарын дундаж агаарын температур баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5 градусаар дулаан байх төлөвтэй. 9 дүгээр сард ордог хур тунадасны хэмжээ наймдугаар сард ордогооос эрс багасдаг. Уур амьсгалын дунджаар төв, зүүн зүгийн нутгаар 20-44мм, баруун ба говийн нутгаар 4-18мм ордог бөгөөд хур тунадас ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн хэмжээнд, баруун зүгийн нутгийн өмнөд, говийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, Хангайн уулархаг нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй.

9 дүгээр сарын 4-5-ны үеэр төв, зүүн зүгийн ихэнх нутаг, баруун ба говийн зарим нутгаар, 8-10-ны үед баруун, төв, зүүн зүгийн зарим нутгаар бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Сарын дунд үеэр ихэнх нутгаар, 22-24-ний үе болон сарын сүүлчээр зарим нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас, говь талын зарим нутгаар бороо орох төлөвтэй. Салхи нэг ба хоёрдугаар арав хоногуудын дунд үе, сарын сүүлчээр говь талын нутгаар 16-20 м/с хүрч ширүүсэн шуурах төлөвтэй.

Агаарын температур сарын эхэн болон хоёрдугаар арав хоногийн эхээр өдөртөө уулархаг нутгаар +15..+20, Говийн нутгаар +27..+32, бусад нутгаар +23+280С хүрэх  төлөвтэй. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэр сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 0..-50С, өдөртөө +8..+130С, Говийн нутгаар шөнөдөө +8..+130С өдөртөө +19..+240С, бусад нутгаар шөнөдөө 0..+40С, хөрсөн дээр -1..-30С хүрч цочир хүйтрэх төлөвтэй, өдөртөө +12.+170С байна. Сарын дунд үе болон гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч шөнөдөө уулархаг нутгаар -5..-100С, тал хээрийн нутгаар +3..-20С хүрч цочир хүйтрэх төлөвтэй. Цаашдаа сарын сүүлчээр хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө -7..-120С, өдөртөө +4..+90С, говийн нутгаар шөнөдөө +4..+90С, өдөртөө +13..+180С, бусад нутгаар --1..-60С өдөртөө +7.+120С байх төлөвтэй.

Иймд 9 дүгээр сарын бороо хур бага цаг агаар тогтуун дулаан байх хоногуудыг алдалгүй ашиглаж тариа ногоо хураах, хадлан тэжээл бэлтгэх ажлыг гүйцэтгэх хэрэгтэй байна.  

2017 оны 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

 

 

Сарын дундаж агаарын температур баруун зүгийн нутгийн өмнөд, говийн нутгаар уур амьсгалын дунджаас 0.5..+1,0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.\у.а.д уулархаг нутгаар 0..-5, өмнөд говьд +5..+9, бусад нутгаар 0..+5 градус байдаг. Уур амьсгалын дунджаар баруун зүгийн нутгийн хойд, төв, зүүн зүгийн нутгаар 8-17мм, бусад нутгаар 1-6 мм ордог бөгөөд ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн хэмжээнд, харин Баян-Өлгий, Увсын хойд, Хөвсгөл, Дундговийн зүүн, Булганы баруун, Хэнтийн өмнөд, Архангай, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар дунджаас ахиу, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр дунджаас бага орох төлөвтэй. Сарын эхний хагаст шөнөдөө -0..-50С, өдөртөө +11..+160С, сүүлийн хагаст шөнөдөө -5..-100С хүрч хүйтэрч, өдөртөө +4..+90С орчим байх төлөвтэй. Хоногтоо 1-6 мм орчим хур тунадас ордог ч зарим жилд 10мм гаруй нойтон цас ордог тохиолдол олон. Сарын эхний арав хоногийн дунд үеэс нойтон цас ордогийг онцгой анхаарч 8,9 дүгээр сарын цаг агаар тогтуун хугацааг алдалгүй тариа ногоо хураах, хадлан тэжээл бэлтгэх ажлыг эртнээс оновчтой зохион байгуулж гүйцэтгэх шаардлагатай байна.  

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах