“Цаг уурын ажиглалтын автомат станцын сүлжээ байгуулах” төслийн урьдчилсан судалгааны ажил хийгдлээ

2017 оны 08 сарын 22

Монгол улсын хүн амыг байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй хохирлыг бууруулах үүднээс цаг уурын гамшигт үзэгдлийн хяналт шинжилгээний системийг сайжруулах зорилго бүхий “Байгалийн гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, эртнээс сэрэмжлүүлэх цаг уурын ажиглалтын автомат станцын сүлжээ байгуулах” төсөл ЦУОШГ-т 2017-2018 онд хэрэгжих болсон билээ.

Уг төслийн хүрээнд БНСУ-ын Цаг уурын хүрээлэнгийн мэргэжилтнүүд, төслийг гүйцэтгэгч компани NOAА-ийн Ерөнхийлөгч Ян Дон Мин болон бусад төлөөлөгчдийн хамт Улаанбаатар хотын УЦУОШГ-ын болон Төв аймгийн зарим станц харуулуудын өнөөгийн ажил байдалтай танилцаж, төслийн урьдчилсан судалгаа хийлээ.

Манай улсын цаг уурын салбарт өнөөдрийн байдлаар 140 гаруй цаг уурын автомат станц ашигладаг бөгөөд энэ нь цаг уурын улсын сүлжээний 45 орчим хувийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд түүний дотор, БНСУ-ын Цаг уурын байгууллагын дэмжлэгээр Төв аймгийн Эрдэнэ сумын цаг уурын харуулд БНСУ-д үйлдвэрлэсэн автомат станц суурилуулан амжилттай ажиллаж байна. Цаашид ард иргэдийг цаг агаарын үнэн зөв мэдээллээр түргэн шуурхай хангах, уур амьсгалын судалгаа хийхийн тулд 180 гаруй салбарыг цаг уурын автомат станцаар тоноглох шаардлагатай байгаа юм.

Дээрх төслийн үр дүнд хүн болон бусад хүчин зүйлээс хамаарч гарах алдаа үгүй болж өндөр нарийвчлалтай мэдээллээр түргэн шуурхай хангагдах боломж бүрдэх юм. 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах