Архангай, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар өнгөрсөн 7 хоногт 90,0-117,0 мм бороо орлоо

2017 оны 08 сарын 21

Өнгөрсөн 7 хоногт Ховд, Өмнөговийн зүүн өмнөд, Дундговийн зүүн, Дорноговийн хойд хэсгээс  бусад нутгаар 0,0-117,0 мм бороо оров. Орсон тунадасны нийлбэр хэмжээнээс харвал нутгийн төв хэсгээр ялангуяа Булган, Эрдэнэт,Дархан, Сэлэнгэ, Төв,Архангайн нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр 41,1-117,0 мм, Завхан,Говь-Алтайн нутаг, Архангай, Өвөрхангайн өмнөд, Баянхонгор, Дундговийн хойд, Хэнтийн баруун  хэсэг, Дорнодын зарим газраар 20,1-39,9 мм, бусад нутгаар 0,0-19,4 мм тунадас орсон байна. Үүнээс хамгийн их нь Архангайн Батцэнгэл, Булганы Бугат, Дашинчилэн, Баяннуур, Сэлэнгийн Бугант, Төв аймгийн Нөхөрлөл, Зуунмодод 90,0-117,0 мм бороо орлоо.

 

Агаарын температурын хувьд хугацааны дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр нэлээд халж, Алтайн өвөр говь болон Өмнөговь, Дорноговийн нутгаар 34-38 градус хүрч халав. Харин хугацааны сүүлчээр бороо орсоны улмаас ихэнх нутгаар сэрүүссэн байна. 

 

 7 хоногийн дунд үеэс хойш ихэнх нутгаар шөнөөд нэлээд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар 0 - 3 градус хүрч цочир хүйтэрсэнээс хамгийн сэрүүн нь Баян-Өлгийн Даян, Ялалт, Цэнгэл, Ховдын Дуут, Баянхонгорын Гурвунбулаг сумдын нутгаар -3 градус хүрч цочир хүйтэрсэн байна.

 

 

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах