Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэс

Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн тэргүүлэх чиглэл:

  • Монгол Улсын хэмжээнд ус цаг уур, байгаль орчны төлөв байдал, чанарын хяналт шинжилгээг зохион байгуулж, хэрэглэгчийг мэдээллээр шуурхай хангах, ус, цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас үүсч болзошгүй гамшгийн эрсдэлээс эртнээс сэрэмжлүүлэх;
  • Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээг нэгдсэн удирдлага, нэгдмэл арга зүйгээр хангах, өргөжүүлэх, чадавхийг бэхжүүлэх;
  • Ус цаг уур, байгаль орчны чанарын хяналт шинжилгээний улсын сүлжээний үйл ажиллагааг тасралтгүй явуулж, мэдээлэл цуглуулах, түүнийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх техникийн найдвартай ажиллагааг хангах, техник технологийн байнгын шинэчлэл хийх;
  • Ус, цаг уур, байгаль орчны архив, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх ажлыг удирдан зохион байгуулах, хэрэглэгчдийг мэдээллээр үйлчлэх.

Үйл ажиллагааны стратегийн зорилтын хүрээнд:

  • Цаг уур, орчны шинжилгээний улсын сүлжээг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, сүлжээний техник, технологийн шинэчлэл, өргөтгөл төлөвлөж, хэрэгжүүлэх, дотоодын болон олон улсын мэдээ солилцооны хэвийн ажиллагаа, хэмжлийн технологи, стандартын нэгдмэл байдлыг хангах, цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа, уур амьсгалын мэдээ, мэдээлэл, зөвлөмжөөр үйлчлэх ажлыг зохион байгуулах.
  • Хяналт шинжилгээний улсын сүлжээний найдвартай ажиллагааг хангах, сүлжээг өргөтгөх,
  • Улсын сүлжээнд мөрдөх хөтөлбөр, технологи, стандарт, арга зүйг улам боловсронгуй болгох, сайжруулах.
  • Техник, технологийн шинэчлэлийг тасралтгүй хийж, хэмжлийн чанарыг сайжруулах, цахим технологи, цаг уурын автомат станц нэвтрүүлэх.
  • Дотоодын болон олон улсын мэдээ солилцооны хэвийн ажиллагааг хангаж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх.
  • Хэмжлийн нэгдмэл байдлыг хангаж, олон улсын жишигт нийцүүлж ажиллах
  • Цаг агаарт зориудаар нөлөөлж, гамшгийн эрсдлийг бууруулах
  • Нийтийн хэрэгцээний мэдээг түгээх, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах
  • Уур амьсгалын үйлчилгээг Дэлхийн жишиг тэргүүлэх 5 чиглэлээр үзүүлж, өргөжүүлэн хөгжүүлэх.

Зохион байгуулалтын бүтэц

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, хяналт шинжилгээний хөтөлбөр боловсруулах, хэрэгжилт, технологид хяналт тавих, хэмжил зүй, стандартын нэгдмэл байдлыг хангах, сүлжээний техник технологийн шинэчлэл, өргөтгөлийг төлөвлөх, уур амьсгалын мэдээлллээр аж нэгж байгууллагуудад үйлчлэх, зөвлөмж гаргах, цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, үр ашгийг тооцоолох, дотоод болон  олон улсын мэдээлэл солилцооны хэвийн ажиллагааг хангахаар дараах бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

   

 

Албан хаагчдын утасны жагсаалт

Д/д Нэр Албан тушаал Өрөө дугаар Өрөөний утас Цахим шуудан
1 Ч.Пунцагдорж Хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч 309 328392 puntsagdorj@namem.gov.mn
2 Ш.Хадбаатар Цахим хуудас, орон нутгийн үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн 309 264251 khadbaatar@namem.gov.mn
3 Д.Батдорж Уур амьсгалын үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн 309 264251 batdorj@namem.gov.mn
4 Д.Тунгалаг Холбоо, сүлжээ, кибер аюулгүй байдал хариуцсан ерөнхий инженер 309 264251 tungalag@namem.gov.mn
5 Д.Уламбаяр Цаг уурын автомат станц, цахим технологи хариуцсан мэргэжилтэн 309 264251 ulambayar@namem.gov.mn
6 Р.Бадмаадорж Цаг уурын салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан ахлах мэргэжилтэн 306 264856 badmaadorj@namem.gov.mn
7 Г.Мөнгөнбаатар Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, онцгой байдал хариуцсан мэргэжилтэн 306 264856 mungunbaatar@namem.gov.mn
8 Д.Алтанцэцэг Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицүүдийн ерөнхий зохицуулагч 306 264856 altantsetseg@namem.gov.mn
9 Д.Батхүү Ус судлалын салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтэн 306 262513 batkhuu@namem.gov.mn
10 Э.Амарзаяа Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтэн 306 262513 amarzaya@namem.gov.mn
11 Б.Өнөболд Мэдээллийн студийн ерөнхий инженер 230 266245 unubold@namem.gov.mn
12 Д.Нямбаяр График дизайн, цахим сайт хариуцсан инженер 230 266245 nyambayar@namem.gov.mn