Үйл ажиллагааны стратегийн зорилт

​Агентлаг нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг хэрэгжүүлнэ:

  • 2.4.1. богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээллийг төв орон нутагтай уялдуулан урьдчилан мэдээллэх салбарын хэмжээнд нэгэн утгатайгаар гаргах, аргазүйн удирдлагаар хангах, ус, цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээ, мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх үйл ажиллагааг зохион байгуулж, болзошгүй байгалийн гамшгийн эрсдэлээс сэрэмжлүүлэх;
  • 2.4.2. цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, сүлжээний техник технологийн шинэчлэл, өргөтгөл төлөвлөж, хэрэгжүүлэх, дотоодын болон олон улсын мэдээ солилцооны хэвийн ажиллагаа, хэмжлийн технологи, стандартын нэгдмэл байдлыг хангах, цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа, уур амьсгалын
  •  мэдээ, мэдээлэл, зөвлөмжөөр үйлчлэх ажлыг зохион байгуулах
  • 2.4.3. цаг уур, орчны шинжилгээний салбарыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, үйл ажиллагааны менежментийг боловсронгуй болгох, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, салбарын санхүү, хөрөнгө оруулалтыг төлөвлөж хэрэгжүүлэх, хангамж, аж ахуйн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, төсвийн санхүүжилтыг үр ашигтай зарцуулах; гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын үйл ажиллагаанд дотоод хяналт тавих;
  • 2.4.4. Хүрээлэн буй орчны чанарын хяналт шинжилгээний үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, хэмжил зүй, стандартын нэгдмэл байдлыг хангах, орчны төлөв байдал, чанарын талаарх мэдээллээр үйлчлэх, мэргэжлийн дүгнэлт гаргах, агаарын чанарын мэргэжлийн албаны үүргийг гүйцэтгэх;
  • 2.4.5. ус, цаг уур, орчны мэдээллийн төрийн архивыг эрхлэх, уур амьсгал, ус, цаг уур, орчны мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, мэдээний бүрэн бүтэн, нээлттэй байдал, хадгалалт хамгаалалтыг зохион байгуулах, хэрэглэгчдийг цахим болон цаасан суурьтай мэдээллээр үйлчлэх