Мэдээллийн ил тод байдал

Нислэгийн цаг уурын олон улсын мэдээ солилцооны систем 2020-03-05 /дахин/

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Огноо: 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ОЛОН УЛСЫН МЭДЭЭ СОЛИЛЦООНЫ СИСТЕМ ХӨГЖҮҮЛЭХ ” ажил худалдан авах үнийн санал авах
Тендер шалгаруулалтын дугаар: ЦУОШГ/2020-12
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ОЛОН УЛСЫН МЭДЭЭ СОЛИЛЦООНЫ СИСТЕМ ХӨГЖҮҮЛЭХ” ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2020 оны 03 дугаар сарын 16-ны 11:30 цагаас өмнө цахимаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2020 оны 03 дугаар сарын 16-ны 11:40 цагт нээнэ.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Цаг уур, орчны шинжилгээний газар
Улаанбаатар хот. Чингэлтэй дүүргийн 4-р хороо. Жуулчны гудамж-5
Цаг уур, орчны шинжилгээний газрын төв байрны 1-р давхар, 103 тоот
Х. Болормаа
Утас: 11-328362 Имэйл хаяг: bolormaa@irimhe.namem.gov.mn