Мэдээллийн ил тод байдал

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД БАЙРЛАХ УЛААНБААТАР ХОТЫН УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН НАМ ДАРАЛТЫН ЗУУХЫГ ЦАХИЛГААН БАГА ХЭРЭГЛЭДЭГ БОЙЛУУРААР СОЛИХ

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо[1] : 2019.07.23

Тендер шалгаруулалтын нэр: Агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлах Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн нам даралтын зуухыг цахилгаан бага хэрэглэдэг бойлуураар солих”

Тендер шалгаруулалтын дугаар: БОАЖЯ/201907113                                       

Цаг уур, орчны шинжилгээний газар эрх бүхий тендерт оролцогчдоос Агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлах Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн нам даралтын зуухыг цахилгаан бага хэрэглэдэг бойлуураар солих”-ыг нийлүүлэх суурилуулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) www.tender.gov.mn цахим хаягнаас үнэ төлбөргүйгээр татан авч, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь   50 000 /тавин мянга/[2] төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт 3 600 000 /гурван сая зургаан зуун мянга/ [3] төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа[4] ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цаг–аас өмнө ЦАХИМ-аар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн, 10:10 цаг[5] нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.[6]

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Цаг уур, орчны шинжилгээний газар

3 давхар 309 тоот өрөө, Ахлах мэргэжилтэн Д.Батдорж,

утас/факс 264251, 99067671

 

[1]       Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.

[2]       Тендерийн баримт бичгийг түүнийг бэлтгэхэд буюу хувилж олшруулах, шуудангаар хүргэх зэрэгт зарцуулсан өртгөөр үнэлж, тендер шалгаруулалтад оролцохыг хүсэгчдэд энэ үнээр саадгүй олгоно.

[3]       Төсөвт өртгийн 1-2 хувьтай тэнцүү байна.

[4]       Барааны төсөвт өртөг 30 сая төгрөгөөс дээш бол, тендерийн баталгаа ирүүлэхийг заавал шаардана.

[5]       Тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш 1 цагийн дотор байна.

[6]       Гадаадын этгээдийг худалдан авах ажиллагаанд оролцуулахгүй бол “Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй” гэж бичнэ.