Мэдээллийн ил тод байдал

ХОЛБОО, СҮЛЖЭЭ, ЦАХИМ ТЕХНОЛОГИД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, СЭЛБЭГ ХЭРЭГСЭЛ - ЦУОШГ/201908 -ДАХИН ЗАРЛАВ

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                      Огноо: 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “ХОЛБОО, СҮЛЖЭЭ, ЦАХИМ ТЕХНОЛОГИД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, СЭЛБЭГ ХЭРЭГСЭЛ” НИЙЛҮҮЛЭХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

Тендер шалгаруулалтын дугаар: ЦУОШГ/201908

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР нь эрх бүхий тендерт оролцогчдоос “ХОЛБОО, СҮЛЖЭЭ, ЦАХИМ ТЕХНОЛОГИД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, СЭЛБЭГ ХЭРЭГСЭЛ “ нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) үнэ төлбөргүйгээр татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: сүүлийн 2 жилийн хугацаанд “жилийн борлуулалтын дундаж хэмжээ” 70 сая төгрөгнөөс доошгүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь 65 сая төгрөгнөөс доошгүй байх

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 2 жилийн /2017-2018 он/ санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: сүүлийн 2 жилийн хугацаанд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна 
Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: шаардлагагүй

Тендерийн хамт 700000 /Долоон зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 06 дугаар сарын 03ы өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 10 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Цаг уур, орчны шинжилгээний газар

Улаанбаатар хот. Чингэлтэй дүүргийн 4-р хороо. Жуулчны гудамж-5 

Цаг уур, орчны шинжилгээний газрын төв байрны 1-р давхар, 103 тоот

 Х. Болормаа  Утас: 328362

Имэйл хаяг: bolormaa@namem.gov.mn
Веб сайт: http://www.namem.gov.mn