Мэдээллийн ил тод байдал

Зөвлөх үйлчилгээ шалгаруулах

Ус Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн.

Гүйцэтгэх зорилго: Гангийн мониторинг систем (хиймэл дагуулын гангийн индексүүд ашигладаг) дээр дүн шинжилгээ хийж, хэрэглэгчийн талаас зөвлөмж бичиж өгнө.

Гүйцэтгэх ажлын товч:

  • Гангийн Мониторинг Систем, Ганг хэрхэн зөв илрүүлж байна
  • Системийн давуу болон сул талууд.

Гангийн нөлөөнүүд:

  • Нийгэм эдийн засагт
  • Бэлчээрт
  • Ойд
  • Ургамал зүйд
  • Мал аж ахуйд
  • Зөвлөмж буюу тайлан Англи, Монгол хэл дээр.

Гүйцэтгэх хугацаа: 5 сар(2017 оны 11 дүгээр сар – 2017 оны 3 дугаар сар)

Зөвлөхөд тавигдах шаардлага:

  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
  • Байгаль орчны талаар судалгаа хийж байсан туршлагатай байх. Гангийн чиглэлээр судалгаа хийж байсан бол давуу тал.
  • Зайнаас Тандан Судлал, Газарзүйн мэдээллийн системийн үндсэн ойлголттой байвал давуу тал.

Бүрдүүлэх материал:

  • Ажил гүйцэтгэхийг хүссэн захидал
  • Зөвлөхийн анкет (боловсрол, ажлын туршлага, гүйцэтгэж байсан ажлуудын жагсаалт)

Зөвлөхөөр ажиллахыг хүсэж байвал дээрх материалуудыг бүрдүүлж, битүүмжлэн 2017 оны 11 сарын 29-ний өдрийн 10:00 цагаас өмнө дор дурьдсан хаягаар ирүүлнэ.

Жич: Зөвлөх үйлчилгээний ажлын удирдамжийг доорх хаягын 207 тоотоос авна.

Хаяг: Улаанбаатар хот. Чингэлтэй дүүрэг. Жуулчны 5 буюу Ус Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн. 103 тоот.