Түүхэн замнал

 

 

Завхан аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын түүх

 1 .Байгууллагын чиг үүргийг гүйцэтгэж байсан өмнөх байгууллага

    Монгол улсад Ардын хувьсгал ялсны дараа тус аймагт Судар бичгийн хүрээлэнгийн санаачлага, ЗХУ-аас Улиастайд ирж ажиллаж байсан мал эмнэлгийн мэргэжилтнүүдийн хүчээр  1925 оноос цаг уурын өртөө байгуулан цөөн тооны багажаар ажиглалтыг хийж эхэлсэн боловч боловсон хүчний хүрэлцээ, тогтвор суурьшил болон багаж төхөөрөмжийн хангамжаас шалтгаалан тасралтгүй ажиллаж чадаагүй бөгөөд 1931-1932 оны үед хаагдсан бололтой.

                   2.Байгууллага үүсэх болсон түүхэн нөхцөл, түүх

   Завхан аймгийн Ус цаг уурын байгууллага нь Монгол оронд Ус цаг уурын шинжилгээний ажлыг өргөтгөн хөгжүүлэх талаар БНМАУ, ЗХУ- ын Засгийн газар хооронд байгуулагдсан хэлэлцээр ёсоор анх 1936 оны 09–р сарын 17-нд Улиастайд Цаг уурын станц үүсч байгуулагдсан нь Завхан аймагт цаг уурын байгууллага хөгжих анхны үндэс болжээ.

  Анхны станцын даргаар ЗХУ-ын мэргэжилтэн П.В.Серпов, ажиглагч Ё.М.Серпова, мэдээ хүргэгч М.Дамдин, хэлмэрч Б.Түдэв зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

serpovserpova

                     П.В.Серпов 1937 он                              Е.М.Серпова 1937 он
                    /Станцын анхны дарга/                       /Анхны ажиглагч/

Мишигийн Дамдин 1937онБат-Очирын Түдэв 1937он

                         Мишигийн Дамдин 1937он                                  Бат-Очирын Түдэв 1937он
                                      /Мэдээ хүргэгч/                                                   /Орчуулагч/

Анхны ажиглалтын талбай 1937он

Анхны ажиглалтын талбай 1937он

П.В Серпов Ажлын өрөөндөө 1937 он

П.В Серпов Ажлын өрөөндөө 1937 он

111ЕМ.Серпова

Ажиглалт хийж байгаа нь /1937 он/

12

             П.В.Серповын гараар зурсан станцын                           П.В.Серповын гар бичмэл
             Талбайн  план зураг   1937 он                                    Станцын түүхийн дэвтэр  1937 он

 

1961 онд Нарны цацраг судлал, шаар хөөргөлтийн салбар бий болсон

шаар хөөргөлт

Станцын ажиглагч нар шаар хөөргөж байгаа нь 1961 он

нарны хэмжилт222

Нарны хэмжилт хийж байгаа нь 1961 он

 

  1962 оны 7 дугаар сард БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 64 р тогтоолоор Ус цаг уурын товчоо болон өргөтгөж ус цаг уурын шинжилгээний салбаруудыг удирдан зохион байгуулан 30 орчим салбар шинээр нээн ажиллуулж улсын сүлжээнд бүрэн хамрагдсан юм.

3Агаарын даралт

анхны дарга НямааАдьяажав

                               Товчооны  анхны дарга М.Нямаа                 Анхны радист Ж.Адъяажав

Товчооны хамт олон

 Зүүн гараас: /Арын эгнээ/ У.Гомбоо, М.Нямаа, С.Самданжамц, С.Гүрнээбадир, Ш.Битогтох  
/Урд эгнээ/ Ж.Адъяажав, Г.Дарьжав, Г.Түмүүнээ, Ч.Батаахүү нар

 

on daraalal 100

    1987 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 128 дугаар тогтоолоор ус цаг уурын албаны удирдах ерөнхий газрын бүтцэд байгаль орчны хяналтын газар, Байгаль орчны улсын экспедицийн хэлтэс, Байгаль орчны төв лабораторийг шинээр байгуулж аймгийн ус цаг уурын товчоодыг Ус цаг уур орчны газар болгон өргөтгөв.

    1987 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 347 дугаар тогтоолоор аймгийн ус цаг урын газарт ой агнуурын аж ахуй, байгаль хамгаалах үүрэг бүхий мэргэжилтэнүүд, санхүүгийн ажилтнуудыг нэгтгэн Байгаль хамгаалах газар болгон зохион байгууллав.

    1990 онд   Байгаль орчныг хамгаалах улсын хороо  байгуулагдсантай холбогдуулан аймгийн Байгаль орчныг хамгаалах газрыг Байгаль орчны хяналтын газар болгон өөрчилж, 1991 оны 01 дүгээр сараас Ойн ангийн аж ахуйг Байгаль орчны хяналтын газрын бүтцээс гаргаж ажиллуулав. 

    1992 онд аймгуудын Байгаль орчны хяналтын газрын бүтцийг  өөрчилж Байгаль орчны алба, Ус цаг уур, орчны шинжилгээний төв болгон  салгаж тус тусын  үүрэг чиглэлээр ажиллуулсан болно.  

    2008 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Монгол улсын засгийн газрын 67 дугаар тогтоолоор “Ус цаг уур, орчны шинжилгээний алба” болгон өөрчлөв.

Завхан аймгийн анхны мэргэжлийн боловсон хүчин, дарга  асан З.Сонгиноо

Анхны мэргэжлийн боловсон хүчин, дарга  агсан З.Сонгиноо
1969-1992он, 2001-2005он

Сонгиноо даргатай хамт олон

З.Сонгиноо даргатай хамт олон
Завхан аймагт УЦУ-ийн байгууллага үүсч
        Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 сарын 02-ны А/32 дугаар тушаалаар “Ус, цаг уур орчны шинжилгээний газар” болон өөрчлөгдөв.
УЦУОШАлбаны хамт олон 2013
Э.Мөнгөнцэцэг даргатай  УЦУОШГазрын хамт олон

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>