Албаны албан хаагчийн чиг үүрэг

УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ  АЖЛЫН БАЙРНЫ ЧИГ ҮҮРЭГ

Албан тушаал Ажлын чиг үүрэг
Дарга 1.Албаны  үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, тасралтгүй үйл ажиллагааг хангах

2.Байгууллагын төсөв, санхүүг захиран зарцуулах

3.Ус, цаг уур орчны шинжилгээний мэдээллээр шуурхай үйлчлэх ажлыг зохион байгуулах

Захиргаа аж ахуйн хэсэг
Нягтлан бодогч 1.Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг гардан хөтлөх

2.Байгууллагын эд хөрөнгийн ашиглалт хадгалалт хамгаалалтанд хяналт тавих

3.Албаны санхүүгийн бүх төрлийн тайлан мэдээг тухай бүр гаргаж холбогдох газар, албан тушаалтанд хүргэх

Архив, мэдээллийн дэд сангийн зохицуулагч 1.Архивын баримтын хэвийн ажиллагааг хангах,

2.Архивын баримтыг нөхөн бүрдүүлэлт, нууцлалд хяналт тавих, мэдээллийн сангийн программ хангамж, боловсруулах

3.Архивын ашиглалт ихтэй, үнэт баримтууд болон шаардлагатай баримтыг сканердаж электрон хувь үүсгэх ажлыг гардан хийх

Хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтан 1. Байгууллагын даргын гаргасан тушаал, шийдвэр албан тоотуудыг албан бичгийн стандартын дагуу цаг тухайд нь бичиж , баримтжуулан ажиллах

2. Албанд ирсэн, явсан албан бичгийг бүртгэж холбогдох албан тушаалтанд шуурхай танилцуулах.

3. Албаны үйл ажиллагааны баримт бичгийг стандартын дагуу архивлаж, баяжуулж, архивын үйл ажиллагааг хангах

4. Хүний нөөцийн тайлан мэдээ, дүгнэлт гаргах, судалгаа хийх, албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг хугацаанд гаргаж хүргүүлэх

5. Сургалтын хэрэгцээг тодорхойлж холбогдох хэлтэстэй хамтран ажиллах

6. Өргөдөл гомдол хүлээн авч бүртгэн албаны даргад шуурхай танилцуулан ажиллах.

7. Албаны ажилчдын цагийн бүртгэлийг хөтлөх.

Нярав 1.Албаны санхүүгийн анхан шатны баримтыг стандартын дагуу бүрдүүлэх

2.Байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах

3.Сүлжээний техникчдын илүү цагийг нөхөж сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангаж, ажлын байрны тасралтгүй байдлыг хангасан байна.

4.Цаг уурын бүх  шуурхай мэдээ мэдээллийг тогтсон цаг хугацаанд нь хүлээн авч холбогдох газруудад шуурхай дамжуулж  үйлчлэх..

Жолооч  Хөдөлмөрийн гэрээний дагуу төрийн үйлчилгээний албан хаагчийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Үйлчлэгч
Ус, Орчны шинжилгээний хэлтэс
Орчны шинжилгээний хэлтсийн дарга 1. Аймгийн нутагт ажиллаж буй ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжүүдийн тасралтгүй ажиллах нөхцлийг бүрдүүлж, арга зүйн удирдлагаар хангах

2. Ус  цаг уур, орчны хяналт шинжилгээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангах

3. Орчны чанарыг доройтуулж буй томоохон эх үүсвэр, цөлжилтийн төлөв байдалд хяналт шинжилгээ хийх

4. Ажиглалт, хэмжлийн технологийн мөрдөлтөд хяналт тавих,  мэргэжлийн арга зүйгээр хангах

5. Мэргэжлийн боловсон хүчний сургалт, мэргэшлийн зэрэг, ур чадварыг дээшлүүлэх

6. Орчны шинжилгээний хэлтсийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулна.

БОШЛ-н инженер

 

1 Агаар, ус, хөрс хяналт шинжилгээний лабораторийн багаж тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, өдөр тутмын ажлыг удирдан зохицуулах, зааварчлага өгөх, аюулгүйн ажиллагааны дүрмийг нарийн баримтлах

2. Гадаргын болон хаягдал ус, тунадасны сорьц, агаарийн сорьц авах, уусмал найруулах, нормаль концентраци тогтоох, жиших муруй байгуулах, ус, хөрсний шинжилгээ хийх , дүнг боловсруулах , гадаргын болон хаягдал усны нэгдсэн хүснэгтийг  хөтлөх, агаар, усны шинжилгээний тайланг шалгах

3. Гадаад болон дотоод чанарын хяналтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, агаар, хөрс, усны шинжилгээний шинэ багаж төхөөрөж, арга аргачлалыг судлах

4. Эх үүсвэрийн хяналт, тооллого, үнэлгээ хийх, хөрсний  шинжилгээ  судалгаа хийн,  электрон архивт баяжилт хийх, хяналт тавих

5.Агаар,хөрс, гадаргын болон хаягдал усны чанарын мэдээллээр холбогдох байгууллага,хэрэглэгчдийг тогтоосон хугацаанд нь хангах, дотоод ажилтай холбоотой мэдээ ,мэдээлэл тайлан гарах

БОШЛ-н агаарын техникч 1.Ажиглалт шинжилгээг заавар технологийн дагуу хугацаанд нь чанартай зөв хийх

2. Агаарын чанарын мэдээллээр шуурхай үйлчлэх,

дүнг эмхэтгэж, архивд хүлээлгэж өгөх, мэдээллийн санд мэдээ оруулах

3. Хөрс, агаарын  шинжилгээний лабораторийн багаж тоног төхөөрөмжид үзлэг үйлчилгээ хийх, техникийн паспорт хөтлөх, аюулгүй ажиллагааны дүрмийг нарийн баримтлах, урвалж, уусмалыг зөв ашиглах

4. Эх үүсвэрийн тооллого хийх,  мөн хөрсний  шинжилгээ  судалгаа хийн,  air client ,air pollution программд мэдээлэл оруулах

БОШЛ-н усны техникч 1. Гадаргын болон хаягдал ус,  хөрс, тунадасны сорьц авч, химийн задлан шинжилгээ хийж, бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлох, материал боловсруулах

2. Усны чанарын хяналт шинжилгээний дүнг эмхэтгэж, архивд хүлээлгэж өгөх, мэдээллийн санд мэдээ оруулах,

3. Усны шинжилгээний лабораторийн багаж тоног төхөөрөмжид үзлэг үйлчилгээ хийх, техникийн паспорт хөтлөх, аюулгүй ажиллагааны дүрмийг нарийн баримтлах, урвалж, уусмал, өрөө тасалгааг эмх цэгцтэй байлгах

Ус судлалын инженер

 

1.Ус судлалын бүх төрлийн шинжилгээний ажлыг хөтөлбөрийн дагуу бүрэн хийж салбаруудыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах

2.Ус судалын салбаруудын ажиглалтын тайлан материалд шүүмж шалгалт хийж илэрсэн алдаа технологийн зөрчлийг арилгах арга хэмжээ төлөвлөн ажиллах

3. Бүх салбаруудын мэдээг программд шивж боловсруулан УХШ-1 хүснэгт зохиож УСС-т хүргүүлэх

4. Ус судлалын салбаруудын ажлыг дүгнэж техникч, ажиглагч нарын ажил үүргийг хуваарилах, биелэлтийг дүгнэх.

5.Салбаруудын жилийн ажлын нэгдсэн үр дүнгээр урсац бодох, УЦУХ-ийн УССекторт хүргүүлэх

6.Салбаруудын ажиглагч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, аргачилсан шалган туслах ажил болон нэгдсэн семинар сургалтын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах

7.Ус судлалын хөдөлмөр хамгаалал аюулгүй техникийн дүрмийн ажиллагаанл хяналт тавих

8.Усны мэдээллийн электрон санг үүсгэж архивт хүлээлгэн өгөх

 

Ус судлалын ахлах техникч

 

1.Ус судлалын бүх төрлийн шинжилгээний ажлыг хөтөлбөрийн дагуу бүрэн хийж, салбаруудыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах

2.Ус судлалын салбаруупын ажиглалтын тайлан материал техник шалгалт хийж илэрсэн алдаа, технологийн зөрчлийг арилгах арга хэмжээ төлөвлөж ажиллах

3.Бүх салбаруудын мэдээг програм дээр шивж боловсруулан УХШ-1 хүснэгт зохиож УСС-т хүргүүлэх

4. Ус судлалын салбаруудын ажлыг дүгнэж, ажиглагч нарын ажил үүргийг хуваарилах, биелэлтийг дүгнэх

5.Салбаруудын шилийн ажлын нэгдсэн үр дүнгээр урсац бодох, УЦУХ-ийн УССекторт хүргүүлэх

6.Салбаруудын ажиглагч нарын мэдлэгийг дээшлүүлэн алдааг засаж залруулах зорилгоор аргачилсан шалган туслах ажил болон нэгдсэн семинар сургалтыг хөтөлбөрийн хүрээнд зохион баигуулах

7.Ус судлалын хөдөлмөр хамгаалал, аюулгүй техникийн дүрмийн ажиллагаанл хяналт тавих

8.Усны мэдээллийн электрон санг үүсгэж архивт хүлээлгэн өгөх

Ус судлалын ажиглагч-13 1. Ус судлалын шинжилгээний ажлыг хөтөлбөрийн дагуу чанарын өндөр түвшинд хийж  гүйцэтгэх

2.Усны өдөр тутмын болон цаг хугацаанд дамжуулах

3. Цаг агаарын мэдээ, мэдээлэл болон Үерийн болон шар усны аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг албанаас хүлээн авч сумын удирдлага, ард иргэдэд шуурхай дамжуулан ажиллах

4.  Хэмжлийн багаж хэрэгслийн  бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хангаж ажиллах

5.  Хавар,намрын цас,мөсний ажиглалт, хэмжилтийг цаг хугацаанд чанартай хийж гүйцэтгэх

6.Тайлан материалыг цаг хугацаанд нь УЦУОША-нд хүргүүлэх

7. Цаг уурын харуулын ажиглагч захиргааны чөлөөтэй байх, сургалт семинарт оролцох болон бэлчээр, хортон мэрэгчид, цасны явуул судалгаанд явах үед цаг уур, хаацу-н шинжилгээний ажлыг технологи арга зүйн дагуу чанартай хийж гүйцэтгэж ажиллах

Цаг уурын хэлтэс

Цаг уурын Хэлтсийн дарга 1, Ус цаг уурын шинжилгээний улсын сүлжээний нэгжүүдийг тасралтгүй байдлыг хангах, хөтөлбөрт ажлын  хэрэгжилтыг хангах

2, Ус цаг уур, орчны шинжилгээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангах

3.Ус цаг уурын дунд болон богино хугацааны мэдээллийг хугацаанд нь гаргах, ус цаг уурын мэдээллээр төр, нийгмийн хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулах, хяналт тавих

4. Нисэхийн цаг уурын  шинжилгээний  хөтөлбөрт  ажлыг алдаа зөрчилгүй явуулах нөхцлийг хангаж  ажиллах

5.Хэлтсийн чиг үүргийн дагуу салбар, нэгж, ажилтан бүрийг өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллах

Синоптик инженер 1. МУ-ын ЗГ-ын тогтоол, БОЯ-ын тушаал, УЦУХ, УЦУОХШ-ний тухай хууль, ажлын технологийн сахилгын дүрэм, УЦУОШАлбаны ажиллах журам болон бусад холбогдох хууль тогтоол тушаалыг  биелүүлэх.

2. УЦУ, орчны төлөв байдлын урьдчилсан болон горимын мэдээ, мэдээллээр нийгмийн хэрэгцээг хангаж, Байгаль цаг агаарын болзошгүй аюултай болон гамшигт үзэгдэл, орчны ноцтой бохирдлоос сэрэмжлүүлэх.

3. МҮХэлтсийн УМТ-оос гаргаж буй мэдээ, мэдээллээр бүх сум, аймгийн засаг даргын тамгийн газар, холбогдох хэлтэс, агентлагууд, ОБХэлтэс болон бусад аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдэд шуурхай үйлчлэх.

4. Мэдээ материалын бүртгэл судалгаа хийх.

Синоптик инженер
Донойн цаг уурын техникч 1. УЦУОХШ-ний тухай хууль, УЦУОХШ-ний ажлын технологийн сахилгын дүрэм, Иргэний нисэхийн дүрэм 174, УЦУОШГазар, ИНЕГазруудын хооронд байгуулсан Ерөнхий гэрээ, холбогдох хууль тогтоол тушаалын биелэлтийг хангах.

2. Нислэгт цаг агаарын бодит ажиглалтын мэдээ мэдээллийг тогтсон цаг хугацаанд нь мэргэжлийн өндөр түвшинд хийж мэдээлэх .

3. Нислэгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, нислэгт шаардлагатай бүх төрлийн мэдээ, материалыг зохих хөтөлбөр, заавар, журмын дагуу инженерүүдээс авч нисэх багт болон холбогдох хүмүүст  дамжуулан үйлчлэх.

4. Нислэгийн аюулгүй байдлыг хангахад зориулсан цаг агаарын мэдээ хүлээн авалтын дэвтэрээ өдөр бүр бүрэн гүйцэт  хөтлөх.

Донойн цаг уурын техникч
Цаг уурын инженер 1. .Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний ажлын хөтөлбөрийг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах

2. Ус цаг уур, орчны тухайн хугацааны ажиглалтын болон байгаль, цаг агаарын аюултай үзэгдлийн тухай мэдээллийг зааварт заасан хугацаанд дамжуулах  ажлыг хянаж, зааварчлах

3. Ус цаг уур, орчны мэдээллээр  Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, иргэдэд үйлчлэх ажлыг зааварчлах

4. Ус цаг уур, орчны шинжилгээний тайлан материалд онолын шалгалт хийх, зааварчилгаа, зөвлөмж өгөх, шалган туслах

5. өртөө харуулын ажлыг өдөр тутмын удирдлагаар хангах, ахлах  техникч, өртөөний дарга, техникч, ажиглагчдын ажил үүргийн хуваарийг тодорхой болгож, тэдний нийлүүлэх бүтээгдэхүүний  чанарт хяналт тавьж, дэмжлэг туслалцаа үзүүлэх

Цаг уурын ахлах техникч 1.Цаг уурын бүх төрлийн шинжилгээний ажлыг хөтөлбөрийн дагуу бүрэн хийж ,салбаруудыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах.

2. Хариуцсан салбаруудын ажиглалтын тайлан материалд техникийн болон онолын  шалгалт хийж илэрсэн  алдаа зөрчлийг  арилгах, арга хэмжээ төлөвлөж ажиллах.

3.Бүх салбаруудын мэдээг пирсона мисс праграмм дээр  боловсруулан таблиц зохиож,  техник болон онолын шалгалт хийх.

6.  Өртөө, харуулуудын шинжилгээний хөтөлбөрт  ажилд өдөр тутмын удирдлагаар хангах, тэдний нийлүүлэх бүтээгдэхүүний  чанарт хяналт тавьж, дэмжлэг туслалцаа үзүүлэх

7. Салбаруудад  аргачилсан шалган туслах хийх, анхан шатны сургалтыг зохион байгуулах.

8. Цаг уурын мэдээллийн электрон санг үүсгэж цаасан материалыг архивт хүлээлгэн өгөх.

Цаг уурын ахлах техникч
Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйлчилгээ ХХАА-ны инженер 1 Үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулж, пуужингийн харвалт хийж

хөрсний чийг,таримал болон бэлчээрийн ургац нэмэгдүүлэх,ган  цөлжилтийн нөлөөг бууруулах ,хүн техник хүрэх боломжгүй ой хөвчийн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх.

Цаг агаарт зориудаар нөлөөлөх судалгаа,туршилт үйлдвэрлэлийн ажлыг бүс нутгийн онцлогт зохицуулан хийх

2 Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлын аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөх

3 Газрын генераторын түлш шатаагч, хур тунадасны харуулын ажиглагч нарыг, мэргэлжийн арга зүйгээр хангах

4.Удирдах болон нийт ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийнзохицуулалт,арга зүйгээр хангах,эрүүл орчинд ажиллах соёл зан үйлийг төлөвшүүлэх.

5 Ус цаг уур орчны шинжилгээний ажлыг технологийн шаардлагад зохицсан  нөхцлийг бүрдүүлэн  осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх тэргүүлэх ач холбогдол бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх,.

6 Албаны конторын цахилгааны асуудалд хяналт тавьж, зөрчлийг арилгаж аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах

Радарын инженер – Радарын станц, туслах тоног төхөөрөмжийн ажлын бэлэн  байдал, аюулгүй ажиллагааг хангах

– Радараар үүл илрүүлэх, түүний үзүүлэлтүүдийг тодорхойлох

– Үүлний бичил бүтцийг цаг уурын радараар судлах, судалгаа  шинжилгээний шинэ арга технологийг ажилдаа нэвтрүүлэх

ХААЦУ-ын инженер 1. ХААЦУ-ын шинжилгээний ажлын хөтөлбөрийн биелэлтэд хяналт тавьж, салбар, нэгжийн тасралтгүй, хэвийн ажиллагааг хангах

2. ХААЦУ-ын ажиглалт, хэмжлийн технологийг мөрдөж, өртөө, харуулыг арга зүй, технологийн удирдлагаар хангаж ажиллана.

3. ХААЦУ-ын шинжилгээний чиглэлээр нэмэлт судалгаа шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах,  мэдээ, мэдээллээр төр, засаг, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд үйлчлэх, үйлчлэх ажлыг цаг алдалгүй, чанартай, үр өгөөжтэй хийнэ.

4. ХААЦУ-ын анхан шатны материал, тайланд техник, шүүмж шалгалтыг чанартай хийж, алдаагүй электрон архив бүрдүүлэх.

5. Өртөө, харуулын  ХААЦУ-н ажлыг дүгнэх

6. Мэргэжлийн сургалт зохион байгуулах

ХААЦУ-ын техникч 1. ХААЦУ-ын шинжилгээний ажлын хөтөлбөрийн биелэлтэд хяналт тавьж, салбар, нэгжийн тасралтгүй, хэвийн ажиллагааг хангах

2. ХААЦУ-ын ажиглалт, хэмжлийн технологийг мөрдөж, өртөө, харуулыг арга зүй, технологийн удирдлагаар хангаж ажиллана.

3. ХААЦУ-ын шинжилгээний чиглэлээр нэмэлт судалгаа шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах,  мэдээ, мэдээллээр төр, засаг, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд үйлчлэх,үйлчлэх ажлыг цаг алдалгүй, чанартай, үр өгөөжтэй хийнэ.

4. ХААЦУ-ын анхан шатны материал, тайланд техник шалгалтыг чанартай хийж, алдаагүй электрон архив бүрдүүлэх.

5. Өртөө, харуулын  ХААЦУ-н ажлыг дүгнэх

6.Мэргэжлийн сургалт зохион байгуулах

Багажын инженер 1.Ус цаг уур, орчны шинжилгээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангах

2.Багаж хэмжих хэрэгсэлтэй холбоотой арчилгаа, үйлчилгээ, тохиргоонуудыг хийх

3.ЦУОШГ- аас хуваарилсан багаж дэвтэр хүснэгтийг хуваарилах, термометрүүдийн засвар гаргах, албаны шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажилд шаардлагатай багаж хэмжих хэрэгсэл, цаасан материалыг захиалах, татаж авах, хуваарилах ажлыг зохион байгуулах

4.Цаг уурын автомат станцуудыг суурилуулах, шалгах ажлыг  хариуцах, тасралтгүй хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх, автомат станцтай Дөрвөлжин, Завханмандал өртөөдийн  архивын файлд утгын шүүмж шалгалт хийн  сар бүрийн 5 – ны дотор шалгаж МДС – ийн зохицуулагчид хүлээлгэн өгөх

5. Чиг үүрэг ойролцоо ажлын байранд  хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд ажлын байрны ажлыг орлон гүйцэтгэх, Завханмандал, Дөрвөлжин, Алдархаан салбаруудын тайланд техник шалгалт хийж   ажиллах

6.Салбаруудын хувийн хэргийн баяжилт,техник ашиглалтын паспортыг хөтлөх, кадастрийн зурагт оруулах, автомат станцын газардуулгын асуудлыг бүрэн хариуцах

7.Цаг уурын инженертэй уялдаа холбоотой ажиллаж хэлтсийн даргын удирдлаган дор ажиллах, салбаруудад шинээр ажилд орж буй ажилтанд багаж хэмжилзүй хичээлийг зааж багажтай ажиллах , хамгаалах, үйлчилгээ хийх мэдлэг дадлагатай болгосон байх

Сүлжээний инженер 1.Шуурхай мэдээ, мэдээллийн  ажил тасралтгүй, явагдах нөхцлийг бүрэн хангасан байх .

2.Шилэн кабель, интернетийн хэвийн ажиллагааг хангах

3.Сүлжээний компьютер болон бусад компьютер, дотоод сүлжээний хэвийн  ажиллагааг хангах

4.Сүлжээний техникчдын  ээлжийн зохицуулалтанд хяналт тавьж тасралтгүй ажиллагааг хангах. Сургалт семинар зохион байгуулах

5.Цаг уурын бүх  шуурхай мэдээ мэдээллийг тогтсон цаг хугацаанд нь хүлээн авч холбогдох газруудад шуурхай дамжуулж  үйлчлэх.

Сүлжээний техникч 1. Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний ажлын хөтөлбөрийг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэн ажилласан байх

2. Ус цаг уур, орчны тухайн хугацааны ажиглалтын болон байгаль, цаг агаарын аюултай үзэгдлийн тухай мэдээллийг зааварт заасан хугацаанд хүлээн авч  холбогдох газруудад шуурхай дамжуулах ,хүргэх

3.  Албаны холбоо, сүлжээ, мэдээлэл солилцоо, үйлчилгээний ажлын технологи мөрдөлт, тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах .

4. МҮХ-ээс гаргаж цаг агаарын  мэдээ,мэдээллийг бүх сумдын цаг уурт  хүргэх,  аймаг, сумдын төр захиргааны байгууллага, аж ахуй нэгжүүдэд имель хаягаар  холбогдох газруудад дамжуулах.

5. Технологийн дүрмийн дагуу ажлын байранд хөтлөгдвөл зохих ээлж хүлээлцэх дэвтэр, тоног төхөөрөмж,сумдын цаг уурт өгөгдсөн цаг агаарын мэдээ хүлээн авсан бүртгэл, погод мэдээний дэвтэр, телеграмм, албан бичиг тоотыг цаг тухайд нь  бүрэн хөтлөх

Сүлжээний техникч
Сүлжээний техникч
Сүлжээний техникч
 Өртөөний  дарга-8

 

1.Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний ажлын хөтөлбөрийг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах

2.Ус цаг уур, орчны тухайн хугацааны ажиглалтын  болон байгаль, цаг агаарын аюултай үзэгдлийн тухай мэдээллийг зааварт заасан хугацаанд дамжуулах

3.Ус цаг уур, орчны шинжилгээний ажлын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах

4.Ус цаг уур, орчны шинжилгээний тайлан, материалд онолын шалгалт хийх

5.Өртөөний ажлыг өдөр тутмын удирдлагаар хангах, техникчдийн ажил үүргийн хуваарийг тодорхой болгож, тэдний нийлүүлэх бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж, дэмжлэг туслалцаа  үзүүлэх

6. Автомат станцын хэвийн ажиллагааг хангаж ажиллах

7. Шинжилгээний ажлын  үр дүнг нэгтгэж  нэгдсэн архив хийж  хүлээлгэн  өгөх

Өртөөний техникч-32 1. Цаг уурын болон Хөдөө аж ахуйн шинжилгээний ажлыг хөтөлбөрийн дагуу чанарын өндөр түвшинд хийж  гүйцэтгэх

2. Ус цаг уур, орчны мэдээ, мэдээллийг технологийн хугацаанд шуурхай дамжуулах

3. Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг албанаас хүлээн авч сумын удирдлага, ард иргэдэд шуурхай дамжуулан ажиллах

4.  Автомот станцын  хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах

5.  Хэмжлийн багаж хэрэгслийн  бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хангаж ажиллах

6.  Агродундаж болон климат мэдээг алдаагүй зохион дамжуулах, сумын удирдлагад сарын тойм болон цаг үеийн нөхцөл байдлын талаарх цаг агаарын мэдээллийг танилцуулан ажиллах

7.  Өвлийн болон бэлчээрийн явуул судлагааны ажиглалт, хэмжилтийг цаг хугацаанд чанартай хийж гүйцэтгэх

Цаг уурын харуул-15 1. Хөтөлбөрт заасан Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний ажлыг цаг тухайд нь хийх

2. Ус цаг уур, орчны мэдээ, мэдээллийг технологийн дагуу хийж хугацаанд нь дамжуулах

3. Цаг агаарын урьдчилсан мэдээ, аюултай болон  гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг төвөөс хүлээн авч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд шуурхай хүргэж мэдээлэх

4. Хэмжлийн багаж, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хангах

Тухай root

Дахин шалгана уу!

АЖЛЫН БАЙР ЗАРЛАЖ БАЙНА

Leave a Reply